Кингсийн хамгаалагч Зак Лавин улирлын төгсгөл хүртэл гарын мэс засалд орох болно: Эх сурвалж

Сакраменто Кингс багийн хамгаалагч Зак Лавин баруун гарын хагалгаанд орох болсон тул энэ улирлын үлдсэн хэсгийг өнжихөөр боллоо. Лавин 30 настай бөгөөд энэ улиралд Сакраменто (12-44)-г 19.2 оноогоор тэргүүлж байлаа. Тэрээр дунджаар 2.3 самбараас бөмбөг авалт, 2.8 дамжуулалт гүйцэтгэж байсан юм.

Кингс баг 14 тоглолт дараалан хожигдсон бөгөөд Баруун бүсийн сүүлийн байрт бичигдэж байна. Тэд дараагийн тоглолтоо 2-р сарын 19-нд Орландо Мэжик багийн эсрэг хийнэ.

Эх сурвалж: www.nytimes.com

error: Хуулах боломжгүй !!