Хиймэл оюун ухааны хөгжил өдөр ирэх тусам урагшилж, олон салбарт хүний оролцоог багасгах шинэ эрин эхэлж байна. ChatGPT зэрэг AI хэрэгслүүд нийгмийн бүхий л түвшинд хэрэглэгдэх болсноор “Ажлын байр” гэдэг ойлголт өөрчлөгдөж, ирээдүйд ямар мэргэжлүүд хадгалагдаж үлдэх нь улам бүр тодорхой бус болсоор байна.
OpenAI компанийн судалгаагаар ойрын жилүүдэд хиймэл оюун ухаанд хамгийн түрүүнд орлуулагдаж болзошгүй 44 төрлийн мэргэжлийг нэрлэжээ. Судалгаанд АНУ-ын ДНБ-ий 5-аас дээш хувийг бүрдүүлдэг 9 гол салбарын ажил мэргэжлүүдийг хамруулсан бөгөөд хүний гүйцэтгэж буй ажлуудыг хиймэл оюун ухаан ямар түвшинд орлож чадаж байгааг тусгай тестээр хэмжсэн байна.
Судалгааны үр дүн үнэхээр анхаарал татахуйц байв. Программ хангамж хөгжүүлэгч, мөрдөгч, хуульч, борлуулалтын менежер, эвлүүлэгч зэрэг олон төрлийн ажил AI-д орлуулагдах өндөр эрсдэлтэй байна.
Хамгийн өндөр эрсдэлтэй 44 мэргэжил:
Эдгээр нь үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа, мэдээлэл зэрэг салбарт багтах мэргэжлүүд бөгөөд:
- Консьерж
- Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, менежерүүд
- Түрээсийн үйлчилгээний ажилтнууд
- Хүүхэд, гэр бүл, сургууль хариуцсан нийгмийн ажилтнууд
- Программ хангамж хөгжүүлэгчид
- Хуульчид
- Нягтлан бодогчид, аудиторууд
- Санхүүгийн шинжээчид, хөрөнгө оруулалтын зөвлөхүүд
- Эм зүйчид
- Захиргааны туслахууд
- Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд
- Сэтгүүлчид, редакторууд, кино видео эвлүүлэгчид
- Үйлдвэрийн шугамын ахлахууд
- Төслийн менежерүүд
- Худалдан авалт, агуулах хариуцсан ажилтнууд
- Аудио, видео техникчид, найруулагчид, продюсерууд
- Борлуулалтын төлөөлөгчид – Нийт 44 төрөл
Ямар салбар хамгийн эмзэг байна вэ?
OpenAI-ийн тооцоолсноор:
- Үл хөдлөх хөрөнгө, түрээсийн салбар – AI хүнийг 49% орлож чадна
- Засгийн газрын үйлчилгээ – 52%
- Мэдээллийн салбар (сэтгүүлч, видео эвлүүлэгч гэх мэт) – 33%
Билл Гэйтс: Эдгээр гурван мэргэжил амьд үлдэнэ
Технологийн салбарын тэргүүлэгч Билл Гэйтсийн үзэж буйгаар AI түрэн орж ирж буй энэ эринд дараах гурван мэргэжил түрүүлж сөнөх бус, түрүүлж тэсэж үлдэнэ:
- Программистууд – Өөрсдөө AI хөгжүүлж байгаа учраас
- Энергийн салбарын мэргэжилтнүүд – Бодит дэд бүтцийн ажлуудыг хийдэг
- Биологичид – Байгалийн нарийн механизм, туршилтад түшиглэсэн мэргэжил
Харин өгөгдөл боловсруулах, захиргааны бичиг цаасны, үйлдвэрийн шугамын, харилцагчийн үйлчилгээний ажлууд хамгийн түрүүнд AI-д шахагдаж эхлэх нь гарцаагүй гэж тэр үзэж байна.
Тэгэхээр, ирээдүйд хиймэл оюун ухаан таны ажлын байрыг орлох уу, эсвэл та өөрөө AI-ийг удирдах уу? Энэ бол өнөөдрийн хамгийн чухал асуулт юм.
Эх сурвалж: Unilad