Милуоки Баксийн супер од Яннис Антетокунмпо ба багийн дасгалжуулагч Док Риверс ESPN-ийн мэдээлэлд хариу өглөө. Тус мэдээлэлд Антетокунмпо болон түүний төлөөлөгчид Милуоки Баксийн ерөнхий менежер Жон Хорсттой хийсэн яриа, Нью-Йорк Никстэй холбоотой хэлэлцээрийн талаар дурдсан байв.
Антетокунмпо улирлын завсарлагаар ирээдүйгээ эргэцүүлдэг ч улирал эхэлмэгц зөвхөн багтаа төвлөрдөг хэмээн онцоллоо.
“Би үргэлж Милуокид байхыг хүсдэг. Энэ хотыг төлөөлөх нь надад бахархал. Бид ялалтын төлөө зүтгэж байгаа цагт би энд байна. Милуоки Бакс би энд байна” гэж хэмээжээ.
Харин Док Риверс энэхүү мэдээлэлд хандахдаа:
“Би 26, 27 жил дасгалжуулагч хийсэн хүн. 30 баг бүгд 30 багтайгаа ярьдаг гэдгийг мэднэ. ‘Крис Полыг солих уу?’ гэхэд ‘Үгүй’ гэж хэлдэг. Энэ бол шинэ зүйл биш. Жон Хорст 11 жил ‘үгүй’ гэж хэлсээр ирсэн” хэмээн хариулсан байна.
Антетокунмпо өөрийн болон дасгалжуулагчийн мэдэгдэл нь энэ улиралд ирээдүйн талаархи яриаг зогсооно гэж найдаж буйгаа хэллээ.
“Энэ ярилцлагын дараа үүнийг дахин хармааргүй байна. Та нар удахгүй ‘Яннис Милуокид үнэнч хэвээр’ гэсэн гарчигийг л харах байх” гэжээ.
Тэрээр мөн залуу тоглогчдод удирдагчийн үүрэг гүйцэтгэх шаардлагатайг ойлгож байгаа бөгөөд багийнхаа ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Бид залуу баг. Би үг, үйлдлээрээ тэдэнд онцгой зүйл бүтээж чадна гэдгээ харуулах ёстой. Бид суралцах, хичээнгүйлэн тоглох, өрсөлдөх гэж энд байна. Би энд байна, өөр зүйл хамаагүй” гэж Антетокунмпо хэлжээ.
Эх сурвалж: The New York Times – The Athletic