2025 онд generative AI видео тоглоомын үйлдвэрлэлд бодитоор нэвтэрч, оны хамгийн их тоглогдсон зарим бүтээлд ашиглагдсан нь ил болсон. Үүний зэрэгцээ томоохон студиудын удирдлагууд уг технологийг салбар даяар, өөрсдийн хөгжүүлэлтийн процессод хүртэл өргөн хэрэгжүүлж буйгаа илэрхийлсэн.
Generative AI нь өмнөх жилүүдийн NFT шиг хэвлэн нийтлэгчдийн анхаарлыг татсан “трэнд” болж, шинэ боломжийн тухай яриаг давамгайлуулж байна. Дэмжигчид нь үүнийг контент үйлдвэрлэлийг хөнгөвчилж, хөгжүүлэлтийг илүү “ардчилсан” болгох хэрэгсэл гэж үздэг.
Гэвч хөгжүүлэгчдийн түвшинд, ялангуяа indie орчинд эсэргүүцэл эрчимжиж, өөрсдийн тоглоом “gen-AI free” буюу generative AI ашиглаагүй гэдгийг ил тод тэмдэглэх арга хэлбэрүүдийг эрэлхийлэх болсон нь салбар доторх зөрчил, итгэлцлийн асуудлыг улам тодруулж байна.





