Хятадын хиймэл оюун ухааны дүрмийн төсөлд AI-ийн хүний зан чанар дуурайгчид “Социализмын суурь үнэт зүйлс”-ийг баримтлахыг тусгажээ

Хятад хүнтэй төстэй хиймэл оюун ухааны системд шинэ журам санал болгов.

Хятадын Төв кибер орчны асуудал хариуцсан комисс (CAC) хүнлэг төрх, зан чанарыг дуурайлган “текст, зураг, аудио, видео”-гоор дамжуулан хүмүүстэй сэтгэл хөдлөлийн харилцаа үүсгэдэг хиймэл оюун ухааны (AI) бүтээгдэхүүнийг зохицуулах дүрмийн төслийг 2025 оны 12-р сарын 27-нд нийтэлжээ. Санал, шүүмжийг 2026 оны 1-р сарын 25 хүртэл олон нийтээс авна.

Төсөл нь хууль зүйн нарийн хэллэггүй, ерөнхий зарчмаар бичигдсэн бөгөөд чатбот (chatbot)-оор хязгаарлахгүй илүү өргөн хүрээг хамарч байна. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь “социализмын үндсэн үнэт зүйлс”-тэй нийцсэн байх шаардлагатай гэж тусгасан.

Дүрмийн төсөлд уг системүүд өөрийгөө AI гэдгийг тодорхой илэрхийлэх, хэрэглэгч ярианы түүхээ устгах боломжтой байх, мөн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өгөгдлийг загвар сургахад ашиглахгүй байх заалтууд оржээ.

Мөн AI “хувь хүн” дараах агуулгыг гаргахыг хориглохоор санал болгосон байна: үндэсний аюулгүй байдалд халдах, цуурхал тараах, “хууль бус шашны үйл ажиллагаа”-г өдөөн турхирах; садар самуун, хүчирхийлэл, гэмт хэрэг сурталчлах; гүтгэлэг, доромжлол; худал амлалт өгөх, харилцаанд хохирол учруулах; өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг өдөөх; буруу шийдвэр гаргуулахуйц сэтгэлзүйн манипуляци хийх; эмзэг мэдээлэл нэхэх.

Үйлчилгээ үзүүлэгчид зориудаар донтуулах шинжтэй, эсвэл хүний харилцааг орлох зорилготой бүтээгдэхүүн хөгжүүлэхийг хориглож, хэрэглээ тасралтгүй 2 цаг хүрвэл завсарлага авахыг сануулах цонх гаргах шаардлага тавьжээ. Түүнчлэн хэрэглэгч хүчтэй сэтгэл хөдлөлд орсон, өөртөө гэмтэл учруулах эсвэл амиа хорлох талаар ярьсан тохиолдолд систем яриаг хүний тусламж руу шилжүүлэхээр зохион байгуулахыг заасан байна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here