Lily Allen 2024 оны сүүлээр Stranger Things-ийн жүжигчин David Harbour-тэй гэрлэлтээ дуусгасны дараах сэтгэлзүйн савлагаа, эрүүл мэндийн эмчилгээ, мөн санхүүгийн дарамтын талаар ярьжээ. Тэрээр энэ үеийг нойргүйдэх, хоолонд дургүй болох хүртэл хүндрэлтэй байсан төдийгүй салалт “их хэмжээний мөнгө” шаардсан гэж тайлбарласан байна.
Allen-ийн хэлснээр, хоёр долоо хоногийн хугацаанд АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хот дахь гэмтлийн (trauma) төвд хэвтэн эмчлүүлснийхээ дараахан хөх томруулах мэс засал хийлгэсэн. Өмнө нь Miss Me? подкаст дээрээ үүнийг өөртөө зориулсан жижиг “glow up” гэж ерөнхийд нь дурдсан бол The Observer-т өгсөн ярилцлагадаа жин нэмэх үед биеийн харьцаандаа санаа зовниж, өөртөө итгэх мэдрэмжээ тэнцвэржүүлэх гэсэн шийдвэр байсан гэжээ.
Тэрээр мөн Манхэттенд Kris Jenner-ийн ашигладаг мэс засалч дээр очсон, тухайн үеийн зарим үйл явдлаа тод санахгүй байгаагаа хэлсэн байна. Мөн өөрийгөө согтууруулах ундаанаас татгалзсан (sober) мөртлөө дунд болон хүчтэй өвдөлтөд хэрэглэдэг Percocet эмийг өвчин намдаах зорилгоор өгсөн талаар дурджээ.

Эдгээр хувийн туршлага нь Allen-ийн шинэ цомог West End Girl-ийн гол суурь болсон гэж мэдээлсэн. Энэ нь түүний 2017 оноос хойших анхны цомог бөгөөд Harbour өөрийг нь хуурсан байж болзошгүй гэх хардлага, салалтын дараах сэтгэлзүйн байдал зэрэг сэдвүүдийг дууны үг, өгүүлэмжээр дамжуулан хөндсөн байна.
Цомгийн “Madeline” нэртэй дуунд Allen нь Harbour-тай “нээлттэй гэрлэлт”-ийн тохиролцоотой байсан гэх агуулгыг оруулж, Harbour-тэй холбоотой байсан гэж үзсэн эмэгтэйг онилсон өнгө аястайгаар дүрсэлжээ. Allen тухайн нэрийг хийсвэр нэр (псевдоним) гэж тайлбарласан ч хувцасны дизайнер Natalie Tippett олон жилийн харилцааны тухай яриаг үгүйсгэж, зөвшөөрөлгүйгээр хувийн мессежүүдийн агуулга дууны үгэнд туссан байж магадгүй гэх байр суурийг Instagram Story дээрээ илэрхийлсэн байна.
Салалтын дараа Allen Лондон руу буцсан бөгөөд сүүлийн үед 160,000 ам.долларын Porsche унаж, 22,000 ам.долларын Hermes цүнх барьсан зураг, мэдээлэл олон нийтэд цацагдсан нь түүний санхүү “ихээр хохирсон” гэх мэдэгдэлтэй зэрэгцэн анхаарал татжээ.






