Энэ бол миний хамт байх ёстой хүн (www.cekc.mn)
Би нэг охинд маш их хайртай болсон юм аа. Яг их сургуулиа төгсдөг жил тэр охин гэнэт шилжиж ирсэн юм л даа. Аягүй гоё нүдтэй охин байсан. Би тэр нүдийг хараад л нээрээ бараг кинон дээрхи шиг унаж тустлаа дурласан. Тэгээд хэд хоногоос танилцаад жоохон юм ярилцаж үзлээ. Надад тэр нүдийг нь хараад ярихаар бүр ховсдуулсан юм шиг санагддаг байж билээ. Аягүй гоё нүдээрээ инээнэ. Би ойлгосон л доо. эмэгтэй хүнээс нүдийг нь хардаг юм байна гэдгээ.