Япон улс спортын бооцооны хуулиа сулруулахгүй, оффшор мөрийтэй тоглоомын эсрэг хяналтаа чангатгана

Японы хууль тогтоогчид спортын бооцоог хуульчлах боломжийг хэлэлцсэн ч ойрын хугацаанд хатуу зохицуулалтаа сулруулахгүй байр суурь илэрхийллээ. Экс Ерөнхий сайд Таро Асо тэргүүтэй нам дамнасан бүлэг одоогийн хуулийг өөрчлөх санаачилга гаргахгүй, харин хууль бус оффшор мөрийтэй тоглоомыг таслан зогсоох хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болсон байна.

Японд esports-ийн бооцоо хууль бус хэвээр бөгөөд хууль ёсоор зөвшөөрдөг нь зөвхөн төрийн байгууллагын зохион байгуулдаг завины уралдаан, морин уралдаан, дугуйн болон мотоциклийн уралдааны бооцоо юм. Үүнээс бусад төрлийн спортын бооцоо, тэр дундаа олон улсын esports тэмцээнүүдийн бооцоо хатуу хориотой хэвээр байна.

Хуралд Ниппон Профессионал Бэйсболын Байгууллагын комиссар Садаюки Сакакибара оролцож, хил дамнасан хууль бус спортын мөрийтэй тоглоом нь спортын шударга, үнэнч өрсөлдөөнд эрсдэл учруулж, олон нийтийн итгэлийг алдагдуулах аюултай гэж үзсэн талаар дотоодын хэвлэлүүд мэдээлсэн.

Sports Ecosystem Promotion зөвлөлийн тооцоогоор Японы хэрэглэгчид өнгөрсөн онд гадаадын мөрийтэй тоглоомын сайтуудаар дор хаяж 6.5 их наяд иен (ойролцоогоор 43 тэрбум ам.доллар) эргэлдүүлжээ. Evo Japan зэрэг тэмцээнүүд esports сонирхогчдын анхаарлыг татдаг бол бейсбол, хөлбөмбөг зэрэг уламжлалт спорт хууль бус бооцооны гол чиглэл хэвээр байна.

Японд хууль сахиулах байгууллагууд зөвхөн операторуудыг бус, хууль бус платформ ашигласан хувь хүмүүсийг ч баривчилдгаараа онцлог. Саяхан Нагасакид онлайн казинод мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр ахлах ангийн сурагч, ажилгүй иргэн, их сургуулийн оюутныг баривчилсан бөгөөд энэ онд ижил төрлийн хэрэгт зарим алдартнууд, тамирчид, дуучид холбогдон шалгагдсан тохиолдлууд гарсан байна.

Хууль бус онлайн мөрийтэй тоглоом нэмэгдэж буйтай холбоотойгоор Капком компани цагдаатай хамтран сэрэмжлүүлгийн кампанит ажил эхлүүлсэн. Осака мужийн цагдаагийн газар 2025 оны 10-р сард олон нийтэд чиглэсэн контент нийтэлж, мөн Японы esports баг КАГ Осака энэ төрлийн сурталчилгааны арга хэмжээнд оролцсон нь esports болон бусад ихэнх төрлийн бооцоо Японд хориглогдсоныг таниулахад чиглэжээ.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here