in

Крис Эванс MCU-д дахин эргэн ирэхгүй гэдгийг дахин баталлаа

Marvel-ын хуучин Капитан Америк дахин франчайзад эргэж ирэхгүй гэж мэдэгдлээ. Энэ нь одоо нэгэнт уламжлал болсон мэт санагдаж байна.

Крис Эванс MCU-д дахин эргэн ирэхгүй гэдгийг дахин баталлаа

Өнгөрсөн долоо хоногт Бенедикт Камбербэтч “Doctor Strange нь Avengers: Doomsday кинонд гарахгүй” хэмээн мэдэгдсэн ч удалгүй үгээ залруулж, тэрээр үнэндээ уг кинонд гарч, үзэгчид Avengers: Secret Wars-ыг хүлээх шаардлагагүй болохыг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл түүний хамтрагч, хуучин Капитан Америк болох Крис Эванс мөн адил MCU-д эргэн ирэх тухай яриаг бүр мөсөн няцаажээ.

Энэхүү шинэ мэдэгдлийг тэрээр Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд уг нийтлэлд шинэ Капитан Америк болсон Энтони Макигийн тухай өгүүлжээ. Макигийн тоглосон Captain America: Brave New World кино хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх юм. Эванс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сард тархсан “MCU-д эргэн ирэх” гэх мэдээлэлд хариу өгөн, “Энэ үнэн биш… Энэ үргэлж давтагддаг. Endgame-ээс хойш хэдэн жил тутамд ийм цуурхал гарах болсон. Би одоо энэ тухай хариу өгөхөө ч больсон” гэжээ. Түүнчлэн тэрээр “Би жаргалтайгаар тэтгэвэртээ гарсан” хэмээн онцолсон байна.

Эвансийн MCU-д эргэн ирэх тухай цуу яриа сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа. Тэрээр 2023 онд энэ талаар “Хэзээ ч үгүй гэж хэлэхгүй” хэмээн дурдсан бөгөөд Капитан Америкийн дүрийг “Надад үнэ цэнтэй” хэмээн тодорхойлж байсан. Үнэндээ Marvel-ийн фэнүүд өнгөрсөн зун гарсан Deadpool & Wolverine кинонд Эвансийг гэнэтийн бэлэг болгож, түүний Fantastic Four-ын Жонни Сторм дүрээр гарч ирэхийг харсан билээ.

Энтони Маки Esquire-д өгсөн ярилцлагадаа 2024 оны арванхоёрдугаар сард гарсан Эвансын талаархи мэдээлэлд өөрөө ч гайхаж хоцорсон гэдгээ хуваалцжээ. “Би энэ тухай мэдээгүй! … Тэд бүгдийг буцааж авчирна гэж байсан. Тэгэхээр чи ирэх юм уу?” хэмээн асуухад Эванс түүнийг өөртэй нь адилхан дуугарахыг харин ч нэг чаддаг Макид “Би жаргалтайгаар тэтгэвэртээ гарсан” гэж хариулсан байна.

Avengers: Doomsday кино 2026 оны тавдугаар сард нээлтээ хийх хүртэл бүх зүйл нууц хэвээр үлдэх нь гарцаагүй. Одоогийн байдлаар уг киноны талаар мэдэгдэж буй цөөхөн мэдээллийн нэг нь Руссо ах нар найруулагчаар эргэн ирж буй явдал болон Iron Man-ы дүрийг бүтээсэн Роберт Дауни Жуниор энэ удаад Доктор Дүүмийг бүтээх болсон явдал юм. Харин “Тэтгэвэртээ гарсан” хэмээн хэлдэг Эванс Капитан Америкийн дүрээ дахин бүтээх эсвэл өөр нэгэн дүрээр гарч ирэх эсэх нь үзэгчид киногоо үзэх хүртэл нууц хэвээр үлдэх нь гарцаагүй.

gizmodo.com

What do you think?

13 Points
Upvote Downvote

Leave a Reply

Хүүхэд бүрийн сонсох ёстой 4 үг: Бага наснаас өсвөр үе хүртэл

Хүүхэд бүрийн сонсох ёстой 4 үг: Бага наснаас өсвөр үе хүртэл

Амжилттай карьерaa өсгөж, аз жаргалтай байх 9 арга

Амжилттай карьерaa өсгөж, аз жаргалтай байх 9 арга