Мемфис хотын дарга Пол Янг энэ долоо хоногт Мемфис Гриззлис багтай урт хугацааны түрээсийн гэрээ байгуулах асуудалд өөдрөг хандаж байгаагаа илэрхийлж, энэ зун дуусахаас өмнө тохиролцоонд хүрнэ гэж найдаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү гэрээ нь FedExForum ордны $550 саяын өртөгтэй шинэчлэлийн төлөвлөгөөг албан ёсоор батлах магадлалтай. Гриззлис багийн одоогийн түрээсийн гэрээ 2029 онд дуусах юм.
“Бид энэ зун дуусахаас өмнө түрээсийн гэрээний үндсэн зарчмууд дээр тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна” гэж Янг мэдэгдээд Мемфис хот багийн ирээдүйг баталгаажуулахыг чухалчилж байгааг онцоллоо.
Мөн тэрээр шинэчлэлийн ажилд шаардлагатай $550 саяыг хот бүрэн бүрдүүлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Энэхүү төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх нь бидний даван туулах ёстой хамгийн эхний даваа байсан. Одоо түрээсийн гэрээ ямар бүтэцтэй байх, ямар нөхцөлтэй байхыг нарийвчлан тодорхойлох л үлдээд байна” гэж Янг тайлбарлажээ.
Төлөвлөсөн шинэчлэл нь FedExForum ордныг орчин үеийн стандарттай болгож, хөгжөөн дэмжигчдэд илүү таатай орчныг бүрдүүлэхээс гадна тус ордныг NBA-гийн тэмцээнүүдэд өрсөлдөхүйц цогцолбор хэвээр хадгалахад чиглэж байна.
Memphis Hopes To Sign Grizzlies To Long-Term Lease As Part Of $550M FedExForum Renovations https://t.co/YFuwaAnJsE
— RealGM (@RealGM) February 13, 2025
talkbasket.net