Үйлчилгээний нөхцөл

  1. Ерөнхий зүйл
    1.1. MFC.mn сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл түүнд агуулагдаж байгаа бүх текст найруулга, фото, график, видео нь Милен фармер комплекс ХХК-ийн өмч бөгөөд сайтын үйл ажиллагааг Милен фармер комплекс ХХК хариуцдаг болно. Харин линк байдлаар түгээгдсэн бүх контентууд нь гуравдагч этгээдийн контент бөгөөд хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.
    Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
    1.2. Милен фармер комплекс ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
    1.3 Милен фармер комплекс ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
  2. Гуравдагч этгээдийн контент
    2.1. Сайт нь гадаад эх сурвалжаас мэдээ мэдээллийг албан эх сурвалжийг дурдан, дахин найруулан нийтэлдэг бөгөөд тухайн мэдээ, мэдээлэлтэй холбоотой фото зураг, видео, content /Youtube/ зэрэг нь гуравдагч этгээдийн өмч бөгөөд оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан болно.
    2.2. Сайт нь гуравдагч этгээдийн контентийг /Youtube/ өөрийн сайт дээр эх үүсвэрээс нь embed хийн тоглуулж, түгээн нийтлэж болно.
    2.3 Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайтын өмч биш юм.
    2.4 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  3. Оюуны өмчлөл
    3.1. Сайтын лого нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    3.2. Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.
    3.3. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.
    3.4. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  4. 3.5 Сайт нь гадаад эх сурвалжаас мэдээ мэдээллийг албан эх сурвалжийг дурдан, дахин найруулан нийтэлдэг бөгөөд энэ нь зохиогчийн эрхийг зөрчихгүй, мэдээллийг боловсруулсан хэлбэртэйгээр хүргэдэг болно. Өөрөөр хэлбэл бидний нийтэлж буй дахин найруулсан мэдээнүүд нь 17 U.S. Code § 107 буюу “fair use” (шударга ашиглалт)-ын зарчмыг баримталдаг бөгөөд мэдээллийн боловсруулалт, боловсруулсан хэл найруулга нь анхдагч бүтээлтэй шууд ижил биш, өөрийн агуулга, зорилготой контент байхаар зориулагдсан.
  5. Шинэчлэл
    2024.06.15 – Энэхүү үйлчилгээний нөхцөл нь шинэчлэгдсэн.
    2025.09.01 – Эрчүүдийн Menslife.mn вэбсайт нь уг сайтын Эрчүүд буланд нэгдсэн. Уг вэбсайт нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр буюу Олон улсын эрчүүдийн өдөр нээгдсэн бөгөөд Монголд анхлан эрчүүдэд зориулан мэдээ мэдээлэл нийтлэхээр зориулан бүтээгдсэн ууган сайт. Menslife.mn нь Монгол эрчүүддээ зориулан эрүүл амьдралын хэвшил, секс ба харилцаа, эрүүл мэнд, хооллолт, фитнесс ба дасгал хөдөлгөөн, эрчүүдийн стиль, имиж, карьерь, гэр бүл, эрчүүдийн чөлөөт цаг болон бусад мэдээллийг нийтлэж байсан болно.

Контент нийлүүлэх
Хэрвээ танай компани эсвэл иргэн та youtube дээр контент бүтээдэг, шинээр бүтээхээр эхэлж байгаа бол бид таны контентийн хандалт, урсгалыг нэмэгдүүлэхэд таатай байх болно.

Бид танай youtube контентийг түгээхээр embed байдлаар оруулах сонголттой.

Embed байдлаар оруулах: Энэ нь таны youtube дээрх контент нь MFC.mn сайт дээр тоглогдоно. Embed байдлаар сайтад нийтлэгдсэн контентыг вэб сайтын хэрэглэгч тоглууахад контентын үзэлтийн тоонд нөлөөлнө /тоологдоно/. Мөн subscribe хийгдэх, үндсэн платформоор тоглуулагдах боломжтой.

Youtube видео контент ашиглах бодлого (Video Content Policy)

Видео контентын эх сурвалж

Манай вэбсайт дээр байршуулж буй бүх видео контент нь гуравдагч этгээдийн платформоос, ялангуяа YouTube-ийн албан ёсны embed (iframe) технологийг ашиглан дамжуулан харуулагддаг.

Манай сайт дээр гарч буй видеонууд нь:

  • Манай сервер дээр хадгалагдаагүй
  • Хуулбарлагдаагүй
  • Дахин байршуулагдаагүй

Видео тоглуулах бүх үйл явц нь тухайн видеог анх байршуулсан эх платформ болох YouTube дээр явагддаг.

Embed технологийг ашиглах зарчим

Манай сайт видео контентыг зөвхөн YouTube-ийн албан ёсны player ашиглан embed хэлбэрээр харуулдаг.

Бид видео эзэмшигчийн дараах тохиргоог бүрэн хүндэтгэнэ:

  • Privacy тохиргоо (Public / Unlisted / Private)
  • Embed зөвшөөрөл (Embed ON / OFF)

Хэрэв тухайн видео эзэмшигч гуравдагч вебсайт дээр харуулахыг хориглосон бол уг видео контент MFC.mn вэбсайт дээр тоглогдохгүй.

Зохиогчийн эрх (Copyright)

MFC.mn вэбсайт нь видео контенттой холбоотой дараах үйлдлүүдийг хийдэггүй:

  • Видео файлыг татаж авах
  • Видео контентыг засварлах
  • Дахин байршуулах
  • Аудио хэсгийг салгаж ашиглах
  • YouTube-ийн branding болон сувгийн мэдээллийг өөрчлөх

Видео бүрийн:

  • Зохиогчийн эрх
  • Өмчлөл
  • Контентын хариуцлага

нь тухайн видеог анх нийтэлсэн YouTube суваг болон контент бүтээгчид бүрэн хадгалагдана.

Контентын ангилал ба зорилго

Манай вэбсайт нь видео контентыг дараах зорилгоор ангилан хэрэглэгчдэд хүргэдэг:

  • Мэдээллийн зорилгоор
  • Сонирхолтой контент танилцуулах
  • Нийтийн мэдээлэл түгээх
  • Медиа агрегатор хэлбэрээр хүргэх

Манай сайт дээр embed хэлбэрээр харагдах видео контент нь:

  • Олон нийтэд нээлттэй (public)
  • Embed хийхийг зөвшөөрсөн
  • Мэдээллийн шинжтэй

байх шаардлагыг хангасан байна.

Хариуцлагаас татгалзах (Disclaimer)

Манай вэбсайт дээр embed хэлбэрээр харагдаж буй видео контентын:

  • Агуулга
  • Үзэл бодол
  • Мэдээллийн үнэн зөв байдал

нь тухайн видеог нийтэлсэн YouTube суваг, контент бүтээгчийн хариуцлага болно.

Манай сайт нь гуравдагч этгээдийн видео контентыг дамжуулан харуулж буй платформ юм.

Контент устгах хүсэлт (Content Removal Request)

Хэрэв та:

  • Контентын зохиогч
  • Эсвэл эрх бүхий төлөөлөгч

бол манай сайт дээр embed хэлбэрээр харуулагдаж буй видеотой холбоотой санал, хүсэлт эсвэл устгах хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу.

Бид хууль болон платформын бодлогын хүрээнд таны хүсэлтийг аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэнэ.

Бодлогын шинэчлэл

Энэхүү Video Content Policy нь дараах бодлого, зарчимд үндэслэнэ: