in

Том Аспиналлын аав: “UFC тийм хэмжээний их мөнгө төлөхгүй шүү дээ” хэмээн хүүгээ боксын тулаанд оруулахыг дэмжиж байна

Тэгвэл Том Аспиналл боксын дэвжээнд хэр амжилттай тулалдах бол?

Том Аспиналлын аав: “UFC тийм хэмжээний их мөнгө төлөхгүй шүү дээ” хэмээн хүүгээ боксын тулаанд оруулахыг дэмжиж байна

Том Аспиналлын ирээдүйн төлөвлөгөө: Боксын ринг дээр гарах уу?

Том Аспиналл саяхан хүнд жингийн жинхэнэ аварга болсон ч түүний аав илүү том боломжуудыг судалж эхэлжээ. Одоо Аспиналлын дараагийн тулаан UFC 321-д Сирил Ганетэй хийх тулаан бөгөөд энэ нь 10-р сарын 25-нд Абу Дабид зохион байгуулагдана.

Британийн тулаанч Жон Жонсийг зодог тайлснаар түр аваргаас шууд жинхэнэ аварга болсон нь Аспиналлын карьерын шинэ бүлгийг эхлүүлж байна. Хэрэв тэрбээр Ганег ялбал, түүний аав Энди Аспиналл дахин хурдан тулаанд оролцуулах бодолтой байгаа бөгөөд ММА-аас гадуурх өндөр ашигтай саналууд гарч ирвэл тэр боломжоос татгалзахгүй гэжээ.

Эндигийн хэлснээр, UFC одоогоор тийм өндөр хэмжээний мөнгө төлөхгүй байгаа тул Том шиг авьяастай тамирчинд боксын ринг дээр илүү их орлого олох боломж бий аж. “Хэрэв Том мөнгөнд санаа зовохгүй байсан бол боксын тулаанд оролцохыг хүсэх байсан” хэмээн тэр ярьжээ.

Аспиналл UFC-д нийт есөн тулаан хийж, зөвхөн нэг ялагдал хүлээсэн бөгөөд тэр нь Куртис Блэйдстэй тулалдах үеэр бэртэл авсантай холбоотой. Харин саяхан болсон UFC 304-д дахин Блэйдстэй тулж, ердөө 60 секундийн дотор нокаутаар ялалт байгуулсан юм.

2023 оны 11-р сараас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж буй Аспиналлын хувьд, жинхэнэ аварга болсноор түүний амьдралд их зүйл өөрчлөгдөөгүй гэж аав нь үзэж байна. Тэр хүүгээ ямар ч ажлыг хийсэн байсан төгс хийх байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хүнд жингийн тулаанчдын карьерын нас урт байдаг тул Том Аспиналл цаашид ММА, бокс, эсвэл бусад тулааны спортын төрөлд олон жил амжилттай өрсөлдөх боломжтой гэж Энди дүгнэж байна. Тэр хүүгээ хэзээ зодог тайлах цаг болсныг мэдрэх ухаантай хүн хэмээн итгэж байна.

Эх сурвалж: mmafighting.com

What do you think?

Нисэх онгоцны хэмжээтэй солир дэлхий ба сарны хоорондох зайнаас ч ойрхон өнгөрнө – ШУУД ҮЗЭХ

Нисэх онгоцны хэмжээтэй солир дэлхий ба сарны хоорондох зайнаас ч ойрхон өнгөрнө – ШУУД ҮЗЭХ

H Is for Hawk киноны шүүмж: Клэр Фой жигүүртнүүдэд татагдсан нь

H Is for Hawk киноны шүүмж: Клэр Фой жигүүртнүүдэд татагдсан нь