in

Усман Нурмагомедов: Илъя Топуриа бол хөнгөн жингийн №1 тулаанч биш, тэр ердөө ганцхан тулаан хийсэн шүү дээ

Усман Нурмагомедов: Илъя Топуриа бол хөнгөн жингийн №1 тулаанч биш, тэр ердөө ганцхан тулаан хийсэн шүү дээ

Усман Нурмагомедов: Ганцхан тулаан хийчихээд шилдэг гэнэ үү?

PFL-ийн хөнгөн жингийн аварга Усман Нурмагомедов UFC-ийн шинэ титмийн эзэн Илъя Топуриаг хөнгөн жингийн “хаан” хэмээн өргөмжилж байгааг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр Топуриа зөвхөн ганц тулаан хийчихээд энэ жингийн хамгийн шилдэг тамирчин болсон гэх ойлголттой санал нийлэхгүй байна.

Урт хугацаанд хөнгөн жинг Ислам Махачев ноёрхож байсан ч тэрээр хагас дунд жинд хүч сорихоор шийдэж, бүсээ чөлөөлсөн. Энэ боломжийг ашиглан Илъя Топуриа 2025 оны зургадугаар сард Чарльз Оливейраг сүр дуулиант нокаутаар ялж, шинэ аварга болж, хоёр жинд титэм зүүсэн тамирчин болж чадсан юм.

Гэсэн ч Нурмагомедов энэ амжилтыг “Ямар шилдэг тамирчин байх вэ дээ, тэр дөнгөж нэг тулаан хийсэн шүү дээ” хэмээн хариу барьжээ. Түүний хувьд хөнгөн жинд 19 тулаан хийж, өөрийн ур чадвар, тулааны түүхээрээ энэ жингийн оройд хүрсэн гэдгээ мэдэрдэг аж. Тиймээс Топуриа түүнтэй эн зэрэгцэхэд арай эрт, илүү ихийг хийж байж л шилдэг хэмээн үнэлэгдэх ёстой гэж үзэж байна.

Bellator болон PFL-д аварга болсон тэрээр UFC-д хүч үзэх хүсэлтэй гэдгээ ч өмнө нь илэрхийлж байсан. Хэрэв цаашид зам нь таарвал Топуриатай дэвжээн дээр нүүр тулахад бэлэн гэдгээ нуусангүй.

Нурмагомедов одоо өөрийн бүсээ хамгаалахад төвлөрч буй. Тэрээр ирэх аравдугаар сард Пол Хьюгстэй хоёр дахь удаагаа тулалдахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний тулаанд төгс байж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ удаад илүү итгэл төгс, илүү цэвэр ялалт байгуулахаар зэхэж байна.

Нөгөөтэйгүүр, Ислам Махачев хагас дунд жинд хөл тавьж, Жак Делла Маддаленатай хүч сорихоор бэлтгэж байгаа. Нурмагомедов түүний энэ шийдвэрийг дэмжиж, Махачевийг шинэ жиндээ бүрэн зохицож, дахин аварга болох боломжтой гэж итгэж буйгаа илэрхийлсэн. Тэрээр Махачевийг өөр түвшний тамирчин хэмээн үнэлж, “Хэрвээ тэр өрсөлдөгчөө барьж авбал, бүтэн тулааны турш хяналтаа алдахгүй” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: www.mmafighting.com

What do you think?

Дэлхийн хамгийн том хууль бус спортын стриминг платформ Streameast хаагдлаа

Дэлхийн хамгийн том хууль бус спортын стриминг платформ Streameast хаагдлаа