in

Жон Жонс: “Би зодог тайлаагүй, UFC-ийн Цагаан ордны тулаанд бэлдэж байгаа” гэж мэдэгдлээ

UFC-ийн хуучин аварга долоо хоногт таван өдөр бэлтгэл хийж буйгаа хэлэв.

Жон Жонс: “Би зодог тайлаагүй, UFC-ийн Цагаан ордны тулаанд бэлдэж байгаа” гэж мэдэгдлээ

Жон Жонс зодог гараагүй, дахин тулалдахаар бэлтгэлээ үргэлжлүүлж байна

UFC-ийн домогт аварга Жон Жонс дахин октагонд эргэн ирэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийллээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт Нью-Йоркийн Элмонт хотноо болсон MTV-ийн Видео хөгжмийн шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ “Би тэтгэвэртээ гараагүй” хэмээн мэдэгдэж, шүтэн бишрэгчдийнхээ дунд эргэлзээ төрүүлээд байсан мэдээлэлд цэг тавьсан юм.

Жонс одоо ч идэвхтэй бэлтгэл хийж байгаа бөгөөд долоо хоногт таван өдөр дасгал сургуулилтдаа анхаарч, UFC-ийн допингийн хяналтын системд бүртгэлтэй хэвээр байгаагаа онцолжээ. UFC-ийн албан ёсны мэдээллээр, 2025 онд түүнийг гурван удаа допингийн шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нэг нь зодог тайлахаа зарласны дараа хийгдсэн байна.

Тэрээр зодог тайлсан тухай мэдэгдлээ баталж байсан ч, 2026 оны 6-р сард АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Цагаан ордонд UFC-ийн эвент зохион байгуулах төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг сонссоны дараа дахин тулалдах эрмэлзэл нь сэргэжээ. Энэхүү эвентийн санаачлагч нь ерөнхийлөгч Дональд Трамп юм.

Гэхдээ UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт энэ тухайд эргэлзсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Жонсыг өмнө нь олон удаа баривчлагдаж байсан, допингийн асуудалд холбогдож байсан зэргийг дурдаад “түүнийг Цагаан ордны тулаанд оролцуулах магадлал бол тэрбумд нэг” хэмээн шоглон хэлжээ.

Хэдий тийм ч Жонс өөдрөг байр сууриа хадгалж байна. Тэрээр эвентэд оролцох урилга ирвэл бэлтгэлтэй байх болно гэдгээ онцолж, зодог тайлсан гэх ойлголтыг үгүйсгэж байна. Эцсийн шийдвэр UFC-ийн удирдлагын гарт байх ч, Жонс тулаанд эргэн ирэхэд ямар ч бэрхшээлгүй гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: mmafighting.com

What do you think?

АНУ-ын Конгресс маргааш Үл мэдэгдэх нисдэг биеттэй (UFO) холбоотой сонсгол хийх гэж байна

АНУ-ын Конгресс маргааш Үл мэдэгдэх нисдэг биеттэй (UFO) холбоотой сонсгол хийх гэж байна