Имавовын боломж: Адесаньягийн таамаглал
Израэль Адесанья нэр зааж, Хамзат Чимаевыг ялах тулаанчийг тодорхой дурдаагүй ч Францын тулаанч Насурдин Имавовт боломж бий гэдгийг онцолжээ. Тэрбээр Имавовын хамгаалалтын ур чадвар Чимаевын барилдааны давуу талд саад учруулж мэднэ хэмээн үзэж байна.
Имавов өнгөрсөн хоёрдугаар сард UFC Парисын main card-д Кайо Борральог санал нэгдсэн шийдвэрээр буулгаж авсан нь түүний карьерын хамгийн чухал ялалтын нэг болсон. Мөн өмнө нь Адесаньяг хүнд цохилтоор ялж байснаараа анхаарлын төвд орсон. Харин дунд жингийн бусад өрсөлдөгчдөөс Рейниер де Риддер, Энтони Хернандез нарын хоорондын тулааны үр дүнгээс шалтгаалан Имавовын хувьд аваргын бүсийн төлөө Чимаевтай тулалдах боломж нээлттэй байна.
Хэрэв энэ тулаан бодит болбол, Адесаньягийн таамаглаж буйгаар, Имавов Чимаевын унагах, ноолж ядраах зэргийг саармагжуулж чадвал Чимаевт “Асуудал” үүсч болзошгүй. “Түүний хамгийн хүчтэй зэвсэг бол барилдаан. Хэрэв Имавов түүнийг takedown хийж чадахгүй болговол нөхцөл байдал хүндэрнэ” хэмээн Адесанья хэлжээ.
Чимаев UFC 319-д Дрикус Ду Плесисийг таван үеийн турш барилдаанаар илүүрхэж, дунд жингийн аваргын бүсийг хүртсэн. Гэсэн ч түүний замналыг гэмтэл, идэвхгүй байдал олон удаа удаашруулсан. Хэдийгээр зарим тулаанчид түүнийг сорьж байсан ч ялахад хүрч чадаагүй юм.
Адесанья мөн Имавовын хамт Францыг төлөөлж буй Бенуа Сент Денисийн тулааныг сайшааж, “Тулааны өдөр Францын тулаанчид бүгд онцгой байлаа” хэмээн магтжээ. Сент Денис дэд оргил тулаанд Маурисио Руффиг буулган авч, дэлхийд өөрийгөө дахин сануулсан билээ.
Түүнчлэн, Адесанья Борральо, Руффи нарыг цахим шүүмжлэлд анхаарал хандуулахгүй, өөрсдийн замаар урагшлахыг зөвлөсөн. “Эдгээр хүмүүс юу ч мэдэхгүй. Тиймээс зүгээр л хийж буй зүйлдээ үнэнч байж, ахиж дэвжих хэрэгтэй” хэмээн тэр хэлжээ.
Харин өөр нэгэн фронт дээр, UFC-ийн домогт тулаанч Франки Эдгар эргэн ирэх шийдвэрээ зарласан ч олон нийтийн дэмжлэгийг төдийлөн авч чадсангүй. Ронда Роузи White House эвентэд тулалдахгүй гэдгээ мэдэгдсэн бол Жон Жонс энэ эвентэд оролцох боломжтой гэжээ. Түүнчлэн, Дана Уайтын Контендер Сериес эвентэд нэгэн тулаанч жингээ дөрвөн паундаар хэтрүүлсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Эцэст нь, Бенуа Сент Денис Дастин Пойриерийн эсрэг тулаанд сэтгэл зүйгээ алдаж байсан ч одоо дахин тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: mmafighting