Уильям Салиба Арсеналтай шинэ гэрээ байгуулахад ойрхон байна

Арсеналын хувьд Салиба шинэ гэрээ байгуулж, ирээдүйгээ баталгаажууллаа

Арсенал клубт томоохон дэмжлэг ирэх гэж байна. Олон эх сурвалжийн мэдээлснээр, Вильям Салиба таван жилийн хугацаатай шинэ гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.

Францын шигшээ багийн хамгаалагч Салиба одоогийн гэрээнийхээ сүүлийн 20 сард орж байгаа бөгөөд Реал Мадридтай холбогдож байсан нь түүнийг Эмирейтс цэнгэлдэх хүрээлэнд үлдээх яриа хэлэлцээг хурдасгах шалтгаан болсон байна.

Яриа хэлэлцээ хэдэн сарын турш үргэлжилсний эцэст, The Athletic болон Фабрицио Романо нарын мэдээлснээр тохиролцоонд хүрч, Салиба 2030 он хүртэл Хойд Лондонд үлдэхээр тохиролцсон аж. Ойрын өдрүүдэд гэрээг албан ёсоор зарлах төлөвтэй байна.

Арсенал Салибаг 2019 онд Сент-Этьеннээс залуу тоглогч байх үед нь худалдан авч, дараа нь Ницца болон Марсельд зээлээр тоглуулж байсан. Улмаар 2022/23 оны улирлаас эхлэн Премьер лигт тогтмол гараанд нэрлэгдэх болсон нь түүний карьерын өсөлтийг хурдасгасан юм.

Сүүлийн хоёр улиралд Арсенал Премьер лигийн хамгийн найдвартай хамгаалалттай багуудын нэг болж, Салиба өнгөрсөн улиралд нийт 51 тоглолтод оролцсон. Тэрээр Бразилын Габриелтэй хамтран төвийн хамгаалалтын үндсэн хослолыг бүрдүүлж байна.

Салиба бол Арсеналын ирээдүйн гол хэсэгт тооцогдох ээлжит тоглогч болж байгаа бөгөөд өмнө нь гэрээгээ шинэчилсэн Габриел, Леандро Троссард, Этан Нванери, Майлс Льюис-Скелли нарын хамт багтсан байна.

📎 Эх сурвалж: 101 Great Goals