in

Жо Роган: Дрикүс ду Плэсс дахин аварга болохыг хүсвэл Хамзат Чимаевын эрин үе дуусахыг хүлээх хэрэгтэй

Дрикүс ду Плэсс Хамзат Чимаевыг ялах арга олдох болов уу?

Жо Роган: Дрикүс ду Плэсс дахин аварга болохыг хүсвэл Хамзат Чимаевын эрин үе дуусахыг хүлээх хэрэгтэй

UFC 319 эвентэд Дрикүс ду Плэсс дунд жингийн бүсээ Хамзат Чимаевт алдсаны дараа, Жо Роган түүний ирээдүйд эргэлзэж байна

Жо Роган өөрийн подкастдаа ярилцахдаа, Дрикүс ду Плэсс Хамзат Чимаевтай дахин тулалдлаа ч ялалт байгуулах магадлал тун бага гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард болсон UFC 319 эвентэд Чимаев таван үеийн турш ду Плэссийг барилдааны ур чадвараараа илт давуу илүүрхэж, дунд жингийн аваргын бүсийг булаан авсан. Түүний ялалт нь сонирхогчдын хувьд тийм ч гэнэтийн зүйл биш байсан ч, ду Плэссийг бүрэн хяналтдаа байлгаж, нийт 12 удаа газарт унагаан 20 гаруй минут өөрийн давуу байдлыг хадгалсан нь олон хүнийг гайхашруулсан юм.

Хожигдлын дараа ду Плэсс “Ахин алдар нэрээ эргүүлэн авчирна” хэмээн амласан ч, Роган энэ зорилгодоо хүрэхийн тулд түүнд маш том саад байгаа гэж хэлжээ.

Хүмүүс энэ тулааныг уйтгартай байсан гэж бодож магадгүй, учир нь шийдвэрээр дууссан. Гэхдээ дэлхийн аваргын эсрэг тийм төвшний ноёрхлыг үнэлэх хэрэгтэй,” хэмээн Жо Роган онцолсон байна.
“Тулааны өмнө Дрикүсийг хамгийн шилдэг дунд жингийн тулаанчдын нэг гэж үздэг байсан. Роберт Уиттакерыг хүнд цохилтоор ялж, Исраэль Адесаняг дийлж, Шон Стрикландыг хоёр ч удаа ялсан. Тиймээс түүнийг домог болно гэж ярьж байсан.
“Харин одоо харахад, тэр дахин Чимаевыг ялж чадахгүй байх. Энэ хоорондын ялгааг арилгахад ердөө цаг хугацаа хангалтгүй мэт.

Чимаевын ноёрхлыг авчирсан гол зэвсэг нь түүний Чеченьд өссөнөөс улбаатай Орос маягийн барилдааны систем гэж Роган болон түүний зочин Марк Керр дүгнэжээ. Тэд Чимаев, Хабиб Нурмагомедов, Ислам Махачев нарын барилдааны техникийн ур чадвар нь тэднийг өрсөлдөгчдөөрөө тоглох хэмжээнд хүргэдгийг онцолсон байна.

“Тэр анхны довтолгоогоо хийх үедээ хэдийнэ гурван өөр хувилбар толгойдоо бэлдчихсэн байдаг. Өрсөлдөгч хариу арга хэмжээ авмагц тэрийг нь таамагласан байдаг. Ингэж байгаад хэмнэлээ алдсан өрсөлдөгч хэзээ ч дасан зохицож чаддаггүй,” хэмээн Роган тайлбарлажээ.

Тэрээр MMA-д амжилтад хүрэхийг хүссэн тулаанчдад хамгийн найдвартай суурь бол барилдаан хэвээр байгааг дахин онцолсон юм.

“Хэрвээ чи нэг зүйлд мэргэшихээр шийдсэн бол, барилдаанд мэргэших л хамгийн зөв зам. Хамзат ду Плэссийг яаж дийлснийг хар. Энэ бол тод жишээ. Өмнө нь бүгдийг илүүрхэж байсан аваргыг тэр зүгээр л газардуулсан” гэж Роган хэлэв.

Эх сурвалж: MMAFighting

What do you think?

Кеннедигийн нууц баримтууд алдагдсан уу?

Кеннедигийн нууц баримтууд алдагдсан уу?

ПСЖ 2-0 Оксерр: Европын аваргууд Лиг 1-ийн тэргүүн байранд эргэн ирлээ

ПСЖ 2-0 Оксерр: Европын аваргууд Лиг 1-ийн тэргүүн байранд эргэн ирлээ