Даллас Маверикс 2025-26 оны улирлын тааруухан эхлэлийг давж, сүүлийн тоглолтуудад илүү тогтвортой өрсөлдөх шинжтэй болж байна. Үүнд 2025 оны Драфтын №1 сонголт Купер Флаггийг үндсэн байрлалд нь тоглуулах өөрчлөлт гол түлхэц өгчээ.
Денвер Наггетстэй хийсэн тоглолтод 19 настай Флагг 33 points, 9 rebounds, 9 assists үзүүлж, triple-double-д ердөө нэг самбараас бөмбөг авалт, нэг дамжуулалт дутуу үлдсэн ч тоглолтын өнгийг тодорхойлов. Багийн тэргүүнүүдийн нэг Энтони Дэвис тоглолтын дараа түүний triple-double-д дутсан үзүүлэлтийг сонсоод хошигнон ёжилж, бүр нэг самбараас бөмбөг авалтыг нь өөрөө “авчихсан байж магадгүй” гэж наргиа хэлсэн нь хувцас солих өрөөний уур амьсгал сэргэж буйг илтгэв.
Улирлын эхэнд Жэйсон Кидд Флаггийг пойнт гардын үүрэгт туршиж, тоглолтын хэмнэл, шийдвэр гаргалтад нь ачаалал үүсгэсэн нь үр дүнд нөлөөлсөн гэж үнэлэгдэж байв. Харин одоо байрлалын “хүлээс” тайлагдмагц түүний довтолгооны сонголт, бөмбөг эзэмшилттэй тоглолтын үр ашиг илүү тод харагдаж эхэлжээ.
Даллас Маверикс одоогоор Өрнөд бүсийн 11-т, 12-19 амжилттай явна. Сүүлийн 10 тоглолтод 6-4 үзүүлэлттэй бөгөөд 10-д бичигдэж плэй-ин авах Мемфисээс нэгхэн хожлоор дутуу байгаа нь улирлын хоёрдугаар хагаст өрсөлдөх боломжоо хадгалж үлдэв.






