“Сан-Антонио Спөрс”-ийн шинэ од Виктор Вембаньяма баруун шагайны өвчингөөс шалтгаалж, “Денвер Наггетс”-тэй хийсэн тоглолтыг өнжсөн нь багийн ялагдалд нөлөөлжээ. Тоглолтын өмнө шагайгаа үзсэн ч талбайд гарах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
Багийн ахлах дасгалжуулагч Митч Жонсон хэлэхдээ, Вембаньямагийн бэртэл нь түр зуурынх бөгөөд түүний биеийн байдлыг харгалзан болгоомжтой хандаж байгааг онцлон тэмдэглэв. Вембаньяма энэ улиралд 51 тоглолтонд оролцсон бөгөөд НБА цомын тэмцээнийг нэмбэл 52 дахь тоглолт нь байсан юм.
Ирэх 16 тоглолтоос дор хаяж 13-т нь оролцвол Вембаньяма улирлын дараах шагналуудад нэр дэвших эрхтэй болох юм.

