Дончич талбайдаа Чикаго Буллс-ийг 142-130-аар хожсон тоглолтод 51 оноо, triple-double-д ганц дамжуулалтаар дутсан амжилт үзүүлэв.
Лука Дончич Чикаго Буллс-ийг талбайдаа хожсон тоглолтод 51 оноо авсан бөгөөд залуу од Матаc Бузелистэй Trash-Talk хийсэн нь онцлог байлаа. Бузелис эхэндээ Дончичид үг хэлсэн ч тоглолтын явцад тэрээр илт ялагдал хүлээсэн. Дончич юу хэлснийг нууцалсан ч энэ үйл явдал NBA-ийн алдартай Trash-Talk-уудыг дахин сануулжээ.
NBA-ийн домогт тоглогчид болох Майкл Жордан, Шакил О’Нил, Гэри Пэйтон нар Trash-Talk хэлэх ур чадвараараа нэрд гардаг байсан. Бостоны домогт тоглогч Пол Пирс эдгээрээс хамгийн аймшигтайг нэрлэхдээ Жорданыг тэргүүнд, дараа нь Шакийг, гуравдугаарт Гэри Пэйтоныг дурджээ. Пэйтон “The Glove” хочтой бөгөөд хамгаалалт, Trash-Talk хийх чадвараараа өрсөлдөгчдийг сульдаадаг байв.
Пол Пирс тоглолтын үеэр Пэйтонтой Trash-Talk хийж үзсэн бөгөөд тэрхүү туршлага нь түүнийг айлгаж байсныг дурссан байна. Иймэрхүү домогт trash talk-ууд өнөөгийн NBA-ийн залуу одод болох Дончич, Эдвардс нарын үргэлжлэл болж байна.

