Неандерталууд 125,000 жилийн өмнө аварга заан агнаж байжээ

Published:

Германы Неумарк-Норд газраас олдсон олдвороос неандерталууд заан зэрэг том амьтдыг төлөвлөгөөтэйгээр агнаж, боловсруулж байсан нь тогтоогдлоо.

1980-аад онд Лейпцигээс зүүн тийш 35 км орчимд олдсон 172 том амьтны яснаас 70 гаруй шулуун соёотой зааны яс илэрсэн нь эрдэмтдэд неандерталуудын “тос боловсруулах үйлдвэр” байсныг баталсан юм. Шүдний химийн изотопын шинжилгээгээр эдгээр заанууд нутгийнхаа орчимд бус, 300 км хүртэлх зайд аялж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь орчин үеийн Африкийн заануудын нүүдлийн зан үйлтэй төстэй байна.

Энэхүү судалгаа нь неандерталууд зөвхөн тохиолдлоор агнадаггүй, харин байгаль орчноо нарийн судалж, том амьтдыг төлөвлөгөөтэйгээр олж агнадаг байсан гэдгийг харуулж байна. Судлаачид энэ нь неандерталуудын нийгэм, орчны ойлголт, хамтын ажиллагааны өндөр түвшинг илэрхийлж байгааг онцолжээ. Одоогоор генетикийн шинжилгээ хийж, неандерталууд ба заануудын харилцааг илүү нарийвчлан судалж байна.

https://www.iflscience.com/125000-year-old-neanderthal-fat-factory-shows-they-gorged-on-bone-grease-79843

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img