Экзопланетын шинэ төрөл: шингэн магмын далайтай гараг илэрчээ

Published:

Жэймс Вэбб сансрын дурангаар судалсан L 98-59 d экзопланет нь шингэн магмын далай, хийн бүрхүүлтэй шинэ төрлийн гараг болохыг тогтоожээ.

L 98-59 d нь дэлхийгээс 35 гэрлийн жилийн зайд орших жижиг, хүйтэн одны эргэн тойронд тойрон эргэдэг бөгөөд өмнө нь супер-Дэлхий эсвэл суб-Нептун гэж ангилагдаж байв. Гэвч 2024 онд Вэбб дурангаар хийсэн ажиглалт нь түүний агаар мандалд хүхрийн давхар исэл болон бусад хүхрийн хий их хэмжээгээр агуулагдаж байгааг илрүүлсэн нь гарагийн дотоод шингэн магмын далайтай холбоотой болохыг харуулжээ.

Оксфордын их сургуулийн физикийн тэнхимийн судлаачид компьютерийн симуляци ашиглан L 98-59 d-ийн үүсэл, хөгжлийг судалсан бөгөөд гарагийн мантийн хэсэг нь дэлхийн галт уулын лава шиг шингэн силикат бөгөөд олон мянган километрийн гүн хүртэл тархсан магмын далайтай болохыг тогтоосон байна. Нарны хэт ягаан туяа нь шингэн дотоод ба агаар мандлын хооронд химийн урвал үүсгэж, магмын далай хүхрийн давхар ислийг агаар мандалд хадгалж, сулруулдаг нь гарагийн өвөрмөц шинж чанарыг бүрдүүлдэг аж.

Энэхүү нээлт нь жижиг гарагуудыг ангилах одоогийн систем хэт энгийн байж болохыг харуулж, нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй бус шинэ төрлийн гарагуудыг судлах боломжийг нээж байна. Судалгааны ахлагч Харрисон Николлс хэлэхдээ, энэ гараг амьдрал тээх магадлал багатай ч нарны аймгаас гаднах дэлхий бус ертөнцийн олон янз байдлыг харуулж байгаа гэнэ.

https://www.nature.com/articles/s41550-026-02815-8

https://www.ox.ac.uk/news/2026-03-16-researchers-reveal-new-class-molten-planet

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img