Формула 1-ийн шинэ загвар Хятадад өрсөлдлөө

Published:

2026 оны улирлын хоёр дахь гараа Хятадын Шанхай хотод болж, багууд шинэ гибрид хүчний системтэй автомашинуудыг илүү сайн ойлгож эхэллээ.

Формула 1-ийн шинэ дүрэм, шинэ загварын машинуудаар Австралид эхэлсэн улирлын дараах Хятадын гараанд багууд илүү тогтвортой ажиллагаа үзүүлэв. Шанхайн уламжлалт зам нь гибрид хүчний системийн батарейг хурдан цэнэглэхэд тохиромжтой, хүчтэй тоормослох хэсгүүдтэй тул хөдөлгүүрийн хүчийг алдалгүйгээр эрчим хүчний менежмент сайжирсан байна. Одоогоор тэргүүлэгч гурван багийн хооронд тодорхой зай үүссэн бол дунд байрны багуудын өрсөлдөөн ширүүн байлаа.

Гэсэн хэдий ч техникийн доголдол ихээр гарч, 22 автомашинаас дөрөв нь гараанд гараагүй, долоо нь уралдааныг дуусгаж чадаагүй нь баг, жолооч нарын хувьд хүндхэн туршлага болов. Гэсэн ч Шанхайн уралдаан үзэгчдэд сонирхолтой, хурц өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Шанхай хотын уралдааны замыг Германы дизайнер Herman Tilke бүтээсэн бөгөөд 2004 оноос Формула 1-ийн тэмцээний байнгын хэсэг болсон. Энэ зам нь “shang” үсгийн хэлбэртэй, эргэлтүүд нь хурд, техник шаардсан, үзэгчдийн суудал нь старт, финишийн шулуунтай зэрэгцэн байрласан нь уралдааныг илүү сонирхолтой болгож байна.

https://arstechnica.com/cars/2026/03/2026-australian-grand-prix-formula-1-debuts-a-new-style-of-racing/

https://arstechnica.com/cars/2026/03/f1-in-china-ive-never-seen-so-many-people-in-those-grandstands/

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img