Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчин шинэ EC-2 электрон тулааны онгоц 2026 оны 3-р сарын 17-нд Гифү нисэх буудалд анх удаа амжилттай нислэг хийлээ.
Kawasaki EC-2 нь Японы C-2 ачаа тээврийн онгоцны суурь загвараас хөгжүүлсэн, 2021 оноос эхлэн бүтээж буй standoff буюу хол зайнаас ажиллагаа явуулах электрон тулааны онгоц юм. Тус онгоц нь дайсны цахилгаан соронзон долгионы орон зайд нөлөөлж, агаарын хамгаалалтын систем болон холбооны төхөөрөмжүүдийг саатуулан, аюулгүй зайнаас ажиллагаа явуулах үүрэгтэй. EC-2 нь өмнөх Kawasaki EC-1 онгоцны залгамжлагч бөгөөд EC-1-ийн зарим электрон системүүдийг шинэ онгоцонд шилжүүлсэн байна.
EC-2 нь хоёр General Electric CF6 өндөр дамжуулах чадвартай турбофан хөдөлгүүртэй бөгөөд C-2 онгоцны томоохон ачаа тээвэрлэх хүчин чадлыг хадгалж, ойролцоогоор 35,000 кг хүртэл ачаа тээвэрлэх боломжтой. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус төслийн хөгжүүлэлтэд ойролцоогоор 260 сая ам.доллар зарцуулсан бөгөөд цаашид нийт дөрвөн EC-2 онгоц худалдан авах төлөвлөгөөтэй байна. EC-2 болон RC-2 (дохио тагнуулын онгоц) зэрэг тусгай зориулалтын C-2 хувилбарууд нь Японы цахилгаан соронзон орчныг хянах, хамгаалах чадавхийг сайжруулахад чиглэсэн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд юм.
Японы бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал Хятад, Хойд Солонгос, Оросын цэргийн үйл ажиллагааны улмаас улам төвөгтэй болж байгаа тул EC-2 зэрэг электрон тулааны онгоц нь орон нутгийн агаарын орон зайд илүү үр дүнтэй хяналт тогтоох, хамгаалалт хангах чухал үүрэг гүйцэтгэхээр байна.
https://t.co/rBniYCTWQK pic.twitter.com/rqA8ZXSNqG
— 航空自衛隊 航空開発実験集団 (@jasdf_adtc) March 17, 2026
岐阜基地です。2026/02/24
「カモノハシ2世」EC-2というのですか??
アンコリが入ったりランディングライトが点いたりしてました。早く進空して中国機を翻弄してください。 pic.twitter.com/FHLZuLfWxw— rikizo misono (@rikizomisono) February 24, 2026
未確認地上物体#岐阜基地#飛行開発実験団 pic.twitter.com/ZrwkmWeAUx
— 航空自衛隊 航空開発実験集団 (@jasdf_adtc) March 12, 2026
F-2引き連れて帰って来ました💦 pic.twitter.com/9NN6vdQRif
— G.ikA (@XF_001) March 17, 2026

