Шинэ төрлийн протон шиг бөөмийг CERN илрүүлэв

Published:

LHCb туршилтаар хоёр charm кварк агуулсан, протоноос дөрөв дахин хүнд шинэ бөөмийг нээжээ.

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN)-ын LHCb туршилтаас хоёр charm кварк, нэг down кварк агуулсан шинэ төрлийн бөөмийг илрүүлсэн байна. Энэ бөөм нь уламжлалт протоноос дөрөв дахин хүнд бөгөөд Ξcc++ буюу “давхар charm бүхий Xi” гэж нэрлэгдэж байна. Charm кварк нь up кварктай төстэй боловч илүү хүнд учир шинэ бөөмийг үүсгэх боломжтой.

Шинэ бөөм нь 2017 онд LHCb-ээр нээгдсэн, хоёр charm кварк, нэг up кварк агуулсан Xi давхар charm барионтой төстэй боловч амьдрах хугацаа нь зургаа дахин богино тул илрүүлэхэд илүү хүндрэлтэй байжээ. Энэ нь LHCb детекторын 2023 оны шинэчлэлтийн дараах анхны шинэ бөөм бөгөөд хоёр хүнд кварк бүхий барионыг хоёр дахь удаагаа ажиглаж буй тохиолдол юм.

LHCb багийн төлөөлөгч Винченцо Ваньонигийн хэлснээр, энэхүү нээлт нь кваркуудыг хүчтэй холбоход ашиглагддаг квант хромодинамикийн онолыг туршихад чухал ач холбогдолтой. CERN-ийн Ерөнхий захирал Марк Томсон энэ амжилтыг LHCb-ийн онцгой чадвар, CERN-ийн туршилтын шинэчлэлтүүдийн үр дүн гэж үнэлсэн бөгөөд ирээдүйд High-Luminosity LHC-ээр илүү олон шинэ нээлт хүлээгдэж байгааг тэмдэглэв.

https://www.youtube.com/watch?v=Qo4vD2KqOL8??si=lMEEco7YnuJiXQIt&wmode=opaque&rel=0

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img