Kia 2027 оны Telluride загвараа танилцуулж, хөдөлгүүрийн шинэчлэл болон загвар дизайныг сайжрууллаа.
Шинэ Telluride нь өмнөх 3.8 литрийн зургаан цилиндрт хөдөлгүүрээс татгалзан, 2.5 литрийн турбо дөрвөн цилиндрт бензин хөдөлгүүртэй болсон бөгөөд 274 морины хүч, 422 Нм эргэлтийн момент гаргадаг. Мөн энэ хөдөлгүүр дээр суурилсан хоёр мотортой гибрид хувилбар нэмэгдэж, нийлбэр 329 морины хүч, 460 Нм эргэлтийн моменттой бөгөөд шатахуун зарцуулалт нь 100 км тутамд 6.7 литр гэж үзжээ.
Дизайн талаасаа Telluride загвар нь өмнөхөөсөө томорч, Range Rover загварын элементүүдийг санагдуулах орчин үеийн, өндөр зэрэглэлийн төрхтэй болсон байна. Дотоод засал, технологийн шинэчлэлүүд нь хэрэглэгчдэд илүү тав тухтай, ухаалаг хөтлөх системийг санал болгожээ.
https://arstechnica.com/cars/2026/03/upmarket-looks-mass-market-price-the-2027-kia-telluride-driven/

