АНУ-д хиймэл оюун ухаан (AI)-ын өргөн хэрэглээтэй холбоотойгоор иргэд эдийн засаг, нийгэмд үүсэх эрсдлийг ихээр анхаарч байна. Дэвид Шорын Blue Rose Research-ийн шинэ судалгаагаар иргэдийн 60 орчим хувь нь AI-ээс болж ажилгүй болсон ажилчдыг төрөөс дэмжих ёстой гэж үзжээ. Энэ дунд 2024 оны сонгуульд Камала Харрисыг дэмжигчдийн 67%, Дональд Трампын дэмжигчдийн 50% багтсан байна.
Судалгаанд оролцогчдын 55% нь технологийн компаниуд AI-ээр дамжуулан хязгааргүй ашиг олох ёсгүй бөгөөд ажилгүй болсон хүмүүсийн төлөө санхүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. Харин зах зээлийн чөлөөт ашиг олохыг дэмжигчид хоёр дахин бага байв.
Иргэдийн дунд амьдралын өртөг нэмэгдэж, санхүүгийн ирээдүйд итгэл багассан нь ажиглагдаж байна. 64% нь Америкийн эдийн засаг нь “элитүүдэд зориулсан тоглоом” гэж үзэж, 50%-иас илүү нь корпорацууд үнэ өсгөж байна гэж үзжээ.
AI сэдэв иргэдийн хувьд чухалд тооцогдох болж, өнгөрсөн жилээс хамгийн их анхаарал татсан асуудал болжээ. Одоогоор 39 асуудлын жагсаалтад 29-д орж байгаа ч буу, уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн асаргаа зэрэг сэдвүүдийг давжээ.
Гэвч төр засаг AI-тай холбоотой ажилгүйдлийг зохицуулах төлөвлөгөөтэй гэдэгт олон хүн итгэлгүй байна. Судалгаанд оролцогчдын 80% нь төр засаг ажилгүйдлийг хамгаалах бодлого дутмаг гэж үзэж, 75% нь AI-ээр зарим салбарууд устах эрсдэлтэй гэж санаа зовж байна.
Улс төрчдийн “AI нь бүх хүнд ашигтай эдийн засгийн өсөлт бий болгоно” гэсэн мессежид итгэх итгэл сөрөг гарч, “AI нь өргөн хүрээний ажилгүйдэл үүсгэхгүй” гэсэн мэдэгдэл бүр илүү сөрөг үнэлгээ авсан байна.
Ийм нөхцөлд AI нь 2024 оны дунд хугацааны сонгуульд гол сэдэв болж, шийдэлгүй орхигдвол иргэдийн дунд түгшүүр улам нэмэгдэх төлөвтэй байна. Томоохон технологийн компаниудын “шинэчлэл” гэсэн уриа олон нийтэд аюул занал мэтээр хүлээн авч байна.

