Английн хоёр топ клуб Испанийн шилдэг хагас хамгаалагчийг авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулахаар зэхэж байна.
Испанийн хэвлэл мэдээллийн Fichajes агентлагийн мэдээлснээр, Манчестер Юнайтед болон Челси клубууд Реал Мадрид багийн хагас хамгаалагч Жүүд Беллингхэмийг худалдан авахад их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байгаа аж. Дортмундаас Реал Мадрид багт ирсэн 22 настай Беллингхэм сүүлийн жилүүдэд амжилттай тоглож, Ла Лиг болон Аваргуудын лигийн цомыг хүртсэн.
Тэрээр Реал Мадрид багт ирснээс хойш өөрийн байр сууриа эзэлж, багийнхаа амжилтанд чухал хувь нэмэр оруулж байна. Түүнийг худалдан авахын тулд Манчестер Юнайтед болон Челси клубүүд 130 сая фунт стерлинг орчим мөнгө санал болгохоор бэлтгэлээ.
Реал Мадрид ч мөн Беллингхэмийг борлуулах боломжийг судлах магадлалтай байна. Түүнийг худалдан авах эрхийг авахын тулд Английн хоёр клуб өрсөлдөхөд бэлэн байгаа нь тодорхой болов.

