Марс дахь эртний голын тогтоц илэрлээ

Published:

“Perseverance” ровер нь Марс дахь Жэйзеро тогоог судалж, тус гарагийн гадаргуу доорх эртний голын тогцоц, тэр дундаа илүү гүн давхаргыг илрүүлсэн нь тус гарагийн урьд өмнө төсөөлснөөс удаан хугацаанд ус урсаж байсныг баталж байна.

NASA-гийн “Perseverance” ровер Жэйзеро тогооны Баруун Дельта хэсгийг таван жил судлах явцдаа тусгай RIMFAX (Radar Imager for Mars Subsurface Experiment) багажаар 35 метрийн гүн дэх гадаргуу доорх давхаргыг судалжээ. Энэхүү судалгаанаас эртний гол болон дельтагийн тогтоц илэрсэн нь Жэйзеро тогооны бүс нутагт урт хугацааны турш ус урсаж, амьдрах орчин бүрдэж байсан боломжтойг харуулж байна.

Судлаачдын үзэж буйгаар, тус орчимд 3.7 тэрбум жилийн өмнө үүссэн гэгдэх өнөөгийн дельтагийн доорх илүү эртний, 4.2 тэрбум жилийн өмнө бүрэлдсэн гэгдэх дельтагийн тогтоц байх бөгөөд энэ нь тус бүс нутагт усны нөлөө удаан үргэлжилснийг илтгэж байна. Энэхүү нээлт нь Марс гарагийн түүхэн дэх уур амьсгал, амьдрал оршин тогтнох боломжтой байсан хугацааны талаарх ойлголтыг өргөжүүлж байна.

Энэхүү судалгааны үр дүн нь “Perseverance” болон “Curiosity” роверүүдийн олж мэдсэн бусад нотолгоотой нийцэж байгаа бөгөөд дэлхийгээс гадна амьдрал оршин тогтнох боломжтой гэх таамгийг улам бэхжүүлж байна. RIMFAX багаж нь Норвегийн “University of Oslo” болон Калифорнийн их сургууль (UCLA) хамтран бүтээсэн бөгөөд энэхүү олон улсын хамтын ажиллагааны үр дүнд хийгдсэн юм.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img