Калифорнийн боксчин Райан Гарсиа мэргэжлийн замналынхаа туршид Жервонта Дэвис, Роландо Ромеро нарт ялагдал хүлээсэн ч тэдний хэн нь ч түүнийг хамгийн хүчтэй цохиж байгаагүй гэж мэдэгджээ.
Гарсиа өмнөх тулаанууддаа дөрвөн удаа нокаутад өртөж байсан бөгөөд үүний хоёр нь 2023 онд Жервонта Дэвистэй хийсэн тулаанд хоёрдугаар болон долоодугаар раунд тус тус болсон байна. Мөн өнгөрсөн жил Роландо Ромеротой хийсэн тулаанд хоёрдугаар раунддаа нокаутад өртөж, WBA холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга цолд өрсөлдөх боломжоо алджээ.
Гэсэн хэдий ч, хамгийн хүчтэй цохилтын талаар ярихдаа, Гарсиа 2021 онд Люк Кэмпбеллийг ялсан тулаанаа дурсчээ. Тэрээр “Люк Кэмпбеллийн цохилтод хамгийн ихээр ухаан алдаж байсан гэж бодож байна. Босч ирэхдээ би чичрээд байсан. Харин Роллигийн цохилтод тийм байдал үүсээгүй, зүгээр л ‘дахиад л боллоо доо’ гэж бодсон” гэв.
Дэвис, Ромеро нартай адил Кэмпбелл ч Гарсиаг хоёрдугаар раунддаа нокаутад оруулж байсан боксчин юм. Лондон хотод болсон 2012 оны Олимпын наадмын аварга Кэмпбелл Далласт болсон тулаанд Гарсиаг буулган авах дөхсөн ч Гарсиа долоодугаар раунддаа ‘Cool Hand’ хочит Кэмпбеллийг зогсоож, WBC холбооны хөнгөн жингийн түр аварга болж байжээ.

