Жүү Хён Ён шинэ романтик драмд тоглохоор болжээ

Published:

“Nine to Six” нэртэй SBS телевизийн шинэ драманд жүжигчин Жүү Хён Ён оролцох магадлалтай байна.

“Nine to Six” (Урьдчилсан нэр) нэртэй шинэ романтик драмын гол дүрд жүжигчин Жүү Хён Ён тоглохоор болсон тухай MyDaily мэдээлжээ. Түүний агентлагаас “Жүү Хён Ён SBS телевизийн шинэ “Nine to Six” драмын урилгыг эерэгээр хэлэлцэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү драма нь Хятадын “The Rational Life” драмыг сэдэвлэсэн бөгөөд амьдралдаа хайр дурлалаас илүү ажлыг эрхэмлэдэг байсан эмэгтэйн хувийн болон ажил мэргэжлийн амьдралд өөрчлөлт, өсөлт авчирсан хэрсүү, дулаан сэтгэлтэй залуутай учирсан тухай өгүүлэх юм. Парк Мин Ён, Юк Сонжэ нар тус драмын гол дүрд тоглохоор ярилцаж байгаа юм.

Жүү Хён Ён нь гэрлэснээс хойш 10 жил болсон, хүүхэдгүй амьдрахыг хүссэн ДИНК (хос орлоготой, хүүхэдгүй) гэр бүлийн гишүүн, 10 жилийн турш амьдарч буй, гэрийн эзэгтэй болох Шин Жи Вонын дүрд тоглохоор уригджээ. Тэрээр Кан И Жи (Парк Мин Ён) найзынхаа хамгийн сайн найз бөгөөд үргэлж үнэнч, шулуун шударга зангаараа танигддаг. Түүний цорын ганц хобби бол өөрийн хийсэн хоолыг олон нийтийн сүлжээнд нийтлэх явдал бөгөөд шилдэг рестораныг хайн дэлхийг тойрон аялсан гэдэг. Гэрлэснийхээ дараа ажлаа орхисон банкны ажилтан байсан тэрээр хүүхэдгүй байхаар гэр бүлийнхэнтэйгээ тохиролцсон ч удалгүй хүүхэдтэй болох тухай асуудалтай тулгарч эхэлжээ.

“Nine to Six” драма энэ жилийн сүүлээр үзэгчдийн хүртээл болох төлөвтэй байна.

https://www.viki.com/tv/41242c-ms-incognito

https://m.entertain.naver.com/home/article/609/0001104270

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img