Солонгосын палеонтологичид алдарт “Дүүли” хүүхэлдэйн баатрыг санагдуулам хэлбэртэй, өмнө нь олдоогүй шинэ төрлийн үлэг гүрвэлийн хэсэгчилсэн гавлыг олжээ.
—
Бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэлдэйн баатрыг санагдуулам энэхүү шинэ үлэг гүрвэлд “Дүүлисаурус” хэмээх нэрийг оноосон нь судлаачдын хувьд байгалийн сонголт байлаа.
—
Тус улсын Илсонсан формацын нутагт хийсэн малтлагаар Өмнөд Солонгосын эрдэмтэд тухайн үеийн шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс, тэр дундаа хэсэгчилсэн гавлыг олж илрүүлжээ. Олдсон үлэг гүрвэл нь ойролцоогоор цацагт хөдөөгийн хэмжээтэй байсан бөгөөд өсөлтийн шинж тэмдгүүдээс үзэхэд хамгийн ихдээ хоёр настай, өсөлтийн шатандаа байсан нь тогтоогджээ.
Судлаачид уг үлэг гүрвэл нь нялх амьтан байсан тул хөөрхөн харагдах байсан бөгөөд зарим шинжээчид үүнийг бяцхан хургатай зүйрлэжээ. “Дүүли” нь Солонгост маш алдартай, бэлэг тэмдгийн чанартай үлэг гүрвэлийн дүрс тул шинээр олдож буй нялх үлэг гүрвэлд зориулж нэрийг нь ийнхүү сонгосон нь нэн тохиромжтой байв.
“Дүүлисаурус” нь өмнө нь мэдэгдэж байсан ямар ч үлэг гүрвэлээс ялгаатай тул “Дүүлисаурус” хэмээх төрлийн нэрийг, харин Солонгосын үлэг гүрвэлийн судалгааны төвийг үүсгэн байгуулж, улсын чухал олдворт газруудыг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулсан Мин Хуу профессор хүндэтгэлтэйгээр “хухмини” хэмээх зүйлийн нэрийг оноолоо.
Энэхүү шинэ олдвор нь Азид байдаг диносаврын бүлэг болох тецелозаврид (thescelosaurid) үүссэн гэх таамаглалыг баталж, уг бүлгийн эртний төлөөлөгч болсноо харуулж байна. “Дүүлисаурус”-ын ходоодноос олдсон чулуунууд (gastroliths) нь ургамал болон шавжаар хооллодог байсныг илтгэж байна.
https://www.eurekalert.org/news-releases/1120167
https://www.iflscience.com/turkeysized-dinosaur-met-its-unfortunate-end-in-an-ancient-logjam-45483
https://www.iflscience.com/alligators-eat-rocks-for-an-incredibly-smart-reason-80192
https://doi.org/10.3897/fr.29.178152

