Күүмитийн тулаан эргэн ирж байна: “Bloodsport” киног дахин хийнэ

Published:

Микаэла Коэл “Bloodsport” киноны шинэ хувилбарыг найруулан, зохиолыг нь бичнэ.

Жан-Клод Ван Даммыг алдарт хүргэсэн 1988 оны “Bloodsport” киногоо А24 Films студи дахин бүтээхээр болжээ. Энэхүү шинэ хувилбарыг “I May Destroy You” цувралын бүтээлч Микаэла Коэл найруулж, зохиолыг нь бичихээр болсон байна. Энэ нь Коэл болон А24 Films студийн хамтын ажиллагааны гурав дахь төсөл болох бөгөөд өмнө нь “First Day on Earth” болон “Mother Mary” зэрэг бүтээлүүдээр хамтарч байсан юм.

Микаэла Коэл “Би тулаанчдыг хэзээд биширч ирсэн бөгөөд энэ спортын эрэлхэг зориг, эрч хүч, ганцаардлыг үнэхэн гайхдаг” хэмээн Variety сэтгүүлд ярьжээ. Тэрээр “Энэ ертөнцийг, ялангуяа А24-тэй хамтран судлахдаа их баяртай байна. Ажил хэрэг эхлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Анхны “Bloodsport” кино нь Фрэнк Даксын нууц далд тэмцээнд оролцсон тухай түүхээс сэдэвлэн бүтээгдсэн юм. Даксын 329 дараалан ялсан, 56 удаа өрсөлдөгчөө нокаутаар буулгасан зэрэг түүхүүд нь батлагдаагүй ч тулааны урлагийн сонирхогчдод ихэд таалагдсан билээ. Тус киноны “Fight to Survive” дуу нь ч алдартай болсон.

“Bloodsport” киноны дараа хэд хэдэн үргэлжлэл гарсан ч тийм ч амжилттай болоогүй юм. 2011 онд дахин нэгэн хувилбарыг хийх төсөл хөдөлсөн ч олон жил хөгжүүлэлтийн шатандаа гацсаар байжээ. Харин 2025 онд А24 Films студи уг киноны эрхийг авч, дахин бүтээх ажил эхэлсэн байна.

1990-ээд оны эхээр Midway компани “Bloodsport” киноноос сэдэвлэсэн видео тоглоом гаргахаар төлөвлөж байсан ч бүтэлгүйтэж, улмаар “Mortal Kombat” тоглоомыг бүтээсэн түүхтэй. “Mortal Kombat” тоглоомын Жонни Кейж хэмээх дүрийг Ван Даммын “Bloodsport” дахь дүрээс сэдэвлэсэн бөгөөд түүний онцлог довтолгоо нь хөлөө урт салган хийдэг хүчирхэг цохилт байдаг.

2023 онд гарсан “Mortal Kombat 1” тоглоомд Жан-Клод Ван Дамм өөрөө Жонни Кейж дүрийн нэгэн хувилбарт тоглож, “Bloodsport” кинон дахь хувцсаа өмссөн нь сонирхолтой үйл явдал болсон юм.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img