Prime Video-ийн “Life is Strange” цувралын эхний хоёр ангийг найруулахаар жүжигчин Карин Кусама ажиллахаар болжээ.
Америкийн алдарт Variety сэтгүүлийн мэдээлснээр, “Girlfight”, “Æon Flux”, “Jennifer’s Body”, “The Invitation”, “Destroyer” зэрэг кино болон “The L Word”, “Halt and Catch Fire”, “Yellowjackets” зэрэг телевизийн алдартай цувралуудыг найруулж байсан туршлагатай Карин Кусама “Life is Strange” цувралын анхны хоёр ангийг найруулахаар болсон байна. Тэрээр мөн уг цувралын гүйцэтгэх продюсерээр ажиллах бөгөөд “Yellowjackets” бүтээлээрээ гурван удаа Эмми шагналд нэр дэвшсэн билээ.
Саяхан тус цувралд жүжигчин Тэтум Грейс Хопкинс Максин “Макс” Колфилд, Майзи Стелла нар түүний найз Клои Прайсын дүрд тоглохоор болсон нь зарлагдсан. “The End of the F***king World”, “Kaos” зэрэг цувралуудыг бүтээсэн Чарли Ковелл “Life is Strange” цувралын шоураннераар ажиллах бөгөөд Story Kitchen болон Маргот Роббигийн LuckyChap продакшн компани хамтран ажиллаж байна. Харин анхны тоглоомыг бүтээсэн уран бүтээлчид уг цувралд оролцоогүй гэдгийг анхны тоглоомын зохиолчдын нэг Кристиан Дивайн баталжээ.
“Life is Strange” цувралаас гадна Prime Video нь “Fallout” цувралын гуравдугаар ангийг бэлтгэж байгаа бөгөөд удахгүй “God of War”, “Tomb Raider” цувралуудыг үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.
https://variety.com/2026/tv/news/life-is-strange-tv-series-karyn-kusama-director-1236692403/
https://www.gamespot.com/games/life-is-strange-reunion/
https://www.gamespot.com/gallery/whos-who-in-tomb-raider-tv-show/2900-7408/

