Америкийн History Channel телевизийн баг 2022 онд Бермудын гурвалжин хэмээх нутагт “The Bermuda Triangle: Into Cursed Waters” нэртэй баримтат кино хийх үеэрээ далайн ёроолоос үл мэдэгдэх том хэлтэрхий олж, NASA-тай холбогджээ.
Тус хэлтэрхий нь далайн ёроолоос элсэнд хучигдсан байдалтай олдсон бөгөөд хүн бүтээсэн болох нь тодорхой байв. Шалгалтаар уг хэлтэрхий нь онгоцных биш болох нь тогтоогдсон бөгөөд NASA-ын шинжээчид үүнийг 1986 онд дэлбэрсэн сансрын хөлөг “Чалленжер”-ийн хэлтэрхий болохыг баталжээ.
“Чалленжер” хөлөг хөөрснөөс ердөө 73 секундын дараа дэлбэрч, багт байсан долоон сансрын нисэгч амь насаа алдсан юм. Тухайн үед ажиллагаа явуулж байсан хөөргөх системийн бүрэлдэхүүн хэсэгт байсан хоёр О-пүршний гэмтэл осолд хүргэсэн нь тогтоогджээ.
Осол болсноос хойш ажиллагаа явуулж, хөлгийн 167 ширхэг хэлтэрхийг олж, нийт 118 тонн жинтэй байсныг тогтоосон ч, одоогийн олдсон хэлтэрхий зэрэг бусад хэсгүүд нь далайн ёроолоор тархсан хэвээр байж болзошгүй юм. Энэхүү олдвор нь “Чалленжер”-ийн эмгэнэлт явдлыг дахин сануулж, сансрын аюулгүй байдлын чухлыг онцолжээ.

