Гар утасны батерейг удаан хугалцаатай, үр дүнтэй ашиглахын тулд хэрхэн зөв цэнэглэх талаар мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна.
Ихэнх хэрэглэгчид утасныхаа батерейг шөнөжин цэнэглэдэг ч энэ нь батерейг гэмтээж, ашиглах хугацааг богиносгодог. Батерей 100% хүрэхэд утас цэнэглэлтээ зогсоодог ч бага зэрэг алдсан ч дахин цэнэглэж эхэлдэг. Энэ нь батерейг стресст оруулан, түргэн муудахад хүргэдэг. Тиймээс гар утасны батерейг 1.5-2 цаг цэнэглэх нь хамгийн тохиромжтой.
Мөн батерейг хэт халуун, хүйтэн орчинд байлгах нь ашиглах хугацааг богиносгодог. Батерейг 40-80% хооронд байлгах нь хамгийн зөв гэж үздэг. Хэт бага буюу хэт өндөр цэнэгтэй үед батерей стресст ордог.
Хамгийн чухал нь гар утасны цэнэглэгч болон кабелийг утастайгаа хамт ирсэн оригнал хэрэгслийг нь ашиглах нь батерейг бүрэн цэнэглэхэд тусалдаг.

