Райан Гарсиа, Девин Хэйни нар дахин тулалдах боломжтой юу?

Published:

Роберт Гарсиагийн таамаг: Райан Гарсиа дахин ялах боломжтой

2024 оны 4-р сард болсон тулаанд Райан Гарсиа Девин Хэйниг гурав удаа нокаутаар буулгаж, ялалт байгуулсан ч хожим нь остарine хэмээх хориотой бодис хэрэглэсэн улмаас тулааныг хүчингүй болгож, Гарсиаг нэг жилийн хугацаагаар эрхээ хасуулсан. Мөн тухайн үед Гарсиа супер-гол жингийн хязгаараас 3 фунт (1.36 кг) илүү жинтэй гарч ирсэн тул Хэйнигийн WBC аварга цолыг хүртэх эрхгүй болсон юм.

Эрхээ сэргээлгэсний дараа Гарсиа 5-р сард welterweight (гол жин) руу шилжин, Роландо Ромеротой хийсэн тулаанд хоёр дахь раундад нокаутаар ялагдсан ч, өнгөрсөн сард Марио Барриосыг онооны илүүтэйгээр буулган авч WBC аварга цолыг хүртсэн. Харин Хэйни өнгөрсөн арваннэгдүгээр сард Брайан Норман Жуниорыг оноогоор ялж WBO аварга болсон.

Гэсэн хэдий ч дасгалжуулагч Роберт Гарсиа ESNEWS-д өгсөн ярилцлагадаа Хэйни өмнөх тулаанд ялсан ч дахин тулаан болвол Райан Гарсиа ялах боломжтой гэж үзэж байна. Тэрээр “Райан аль хэдийн хийсэн шүү дээ. Би Райаныг дэмжинэ. Хэрэв тэр нэг удаа чадсан бол дахин чадна” гэж онцолжээ.

Хэйни өмнө нь Гарсиатай дахин тулалцах сонирхолтой байсан ч, одоогоор тэрээр 5-р сарын 30-нд Роландо Ромеротой тулалдах төлөвтэй байна. Тулааны тов нь хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа ч, Лас Вегас дахь MGM Grand ордонд болох нэгдсэн тулаан болно гэж таамаглаж байна.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img