Meta компани нь зургадугаар сарын 15-нд өөрийн 3D нийгмийн платформ болох Horizon Worlds-ын VR хувилбарыг хааж, оронд нь мобайл хувилбарт нь илүү анхаарлаа хандуулахаар төлөвлөж байсан билээ. Гэвч тус компанийн Технологийн захирал Эндрью Босворт Инстаграм дахь АМА (Асуулт хариулт) үеэр, одоо байгаа VR орчнууд хэвээр үлдэж, Horizon Worlds VR програмыг “ойрын ирээдүйгээр” татаж авах боломжтой байх болно гэдгийг мэдэгдсэн байна.
Meta нь VR Horizon Worlds-ын туршлагуудыг “энэ бүхнийг үнэхээр чухалчилдаг фенүүдийг дэмжих” зорилгоор үлдээхээр болжээ.

