Английн Премьер лигийн тэргүүлэгч Арсенал клубын удирдлагууд ирэх зун АС Миланы довтлогч Рафаэль Леаог багтаа элсүүлэхээр төлөвлөж байна.
“Fichajes” сайтын мэдээлснээр, Милан клубын 26 настай жигүүрийн тоглогч Рафаэль Леао нь 2019 онд тус клубт ирснээсээ хойш Итали болон Европын шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдох болсон. Тэрээр 2021-22 оны улиралд 14 гоол, 12 ашигтай дамжуулалтаар багтаа Сери А-гийн аварга болоход тусалж, лигийн шилдэг тоглогчоор шалгарч байсан.
Энэ улиралд ч Леао өндөр түвшний тоглолтоо үргэлжлүүлэн, Милан клуб энэ улиралд амжилт нь унасан ч 12 гоолтой холбоотой үзүүлэлтээрээ багтаа хувь нэмэр оруулж байна. Түүнийг олон клубууд сонирхож буй нь нууц биш юм.
Микел Артетагийн удирдлага дор Арсенал клуб довтлогчдынхоо хүчийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Леаогийн чадварыг өөрийн тоглолтын хэв маягт тохирох хэмээн үзэж байгаа аж.
https://www.fichajes.net/en/news/offer-of-80-million-for-rafael-leao-20260317.html
Премьер лигийн тэргүүлэгч баг 69 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 80 сая еврогоор Леаог худалдан авах санал тавихаар бэлдэж байна. Арсенал клуб өмнө нь Габриэл Мартинеллигийн тогтворгүй тоглолтын улмаас түүнийг солих тоглогчийг эрж байгаа бөгөөд Леаог энэ байрлалд авчрах боломжтой гэж үзжээ.
Мөн “Fichajes” мэдээлснээр, Милан клуб болон Португалийн шигшээ багийн гишүүн Леаогийн хооронд үүссэн дотоод зөрчил нь түүний үнэлгээнд нөлөөлж, Арсеналын саналд эерэгээр нөлөөлж болзошгүй байна.

