Челси, Манчестер Юнайтедийн сонирхлыг татсан тоглогчийг Ливерпүүл авахад ойртжээ.
TEAMtalk агентлагийн мэдээлснээр, Ливерпүүл клуб нь Челси болон Манчестер Юнайтедийн сонирхож буй тоглогч Эдуардо Камавингаг элсүүлэх уралдаанд тэргүүлж байна. Одоогоор Ливерпүүлийн бүрэлдэхүүнд Камавингатай ижил байрлалд тоглох боломжтой таван тоглогч буюу Райан Гравенберч, Алексис Мак Аллистер, Кертис Жонс, Ватару Эндо, Доминик Собошлаи нар байна. Гэсэн хэдий ч Японы шигшээ багийн гишүүн Ватару Эндо сүүлийн үед багтаа тогтмол гараа хийх боломж олдохгүй байдалд орсон байна.
Liverpool in pole position ahead of Man Utd & Chelsea to sign £43m star – report

