2025 оны хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн нэг болсон “Майнкрафт” киноны үргэлжлэлд жүжигчин Кирстен Данст тоглохоор болсон байна.
Жэк Блэк, Жейсон Момоа нарын бүтээсэн амжилттай “Майнкрафт” киноны хоёрдугаар ангид нэмэгдэж буй Кирстен Данст нь уг киноны фэнүүдтэй холбогдож чадсан нь сонирхолтой. Тэрээр өнгөрсөн зун “Town and Country” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, хүүхдүүд нь “Майнкрафт” кинонд дуртай учраас өөрөө ч энэ төрлийн кинонд тоглохыг хүсдэг тухай хошигнон дурдсан байдаг. Тэрээр “Манай хүүхдүүд ‘Майнкрафт’ кинонд маш их дуртай. Би ч бас нэг их мөнгө алдахгүй кино хийж болох юм болов уу” хэмээн ярьжээ.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр, Кирстен Данст албан ёсоор “Майнкрафт 2” буюу нэргүй байгаа киногоо хийхээр болсон бөгөөд уг киног Жарэд Хесс найруулж, хамтран бичихээр болжээ. Тэрээр ямар дүр бүтээх, зохиол ямар байх талаар одоогоор мэдээлэл гараагүй байгаа ч, киноны нээлт 2027 оны 7-р сарын 23-нд хийхээр төлөвлөгдсөн байна.
https://variety.com/2026/film/news/kirsten-dunst-a-minecraft-movie-2-1236694129/

