Иран, Катар, Саудын Араб, АНЭУ-ын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн харилцан халдлага нь бүс нутаг дахь хамгийн ноцтой өсөлт боллоо.
АНУ болон Израиль улсууд Иранд явуулж буй цэргийн ажиллагаа нь гуравдугаар сарын 18-нд Асалүе хотын эрчим хүчний байгууламж руу Израилийн дроноор хийсэн халдлагаас эхлэн ноцтой байдалд хүрэв. Үүний хариуд Иран улс Саудын Араб, Катар, АНЭУ-ын таван чухал эрчим хүчний байгууламж руу цэргийн хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Хэдхэн цагийн дараа Ираны пуужингууд Катарт байх газрын тос, байгалийн хийн хамгийн том экспортлогч байгууллага болох Рас Лаффан хотын эрчим хүчний салбарт “их хэмжээний хохирол” учруулсан. Мөн гуравдугаар сарын 19-нд Катарын шингэрүүлсэн байгалийн хийн байгууламжууд руу дахин халдлага болсон тухай мэдээлжээ. Нэмж дурдахад, Иранаас хийсэн нисэх онгоцны халдлага нь Кувейт болон Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хохирол учруулж, АНЭУ-ын хийн байгууламжуудыг түр хугацаагаар хаахад хүргэсэн.
Энэхүү үйл явдал нь Иран болон Катар хоёрын хилийн зааг дээр орших дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөц болох Хойд тал (Катар) болон Өмнөд Парс (Иран) талбайтай холбоотой. Энэхүү газрын тос, байгалийн хийн салбарт чиглэсэн халдлагууд нь Персийн булангийн орнуудын хувьд хамгийн муу нөхцөл байдал гэж шинжээчид үзэж байна. Учир нь сүүлийн гурван арван хугацаанд газрын тос, байгалийн хийн экспорт нь эдгээр улсуудыг бүс нутгийн болон дэлхийн улс төрд чухал тоглогч болгосон бөгөөд одоо энэ байдал эрсдэлд оржээ.
Энэхүү мөргөлдөөний эхний хоёр долоо хоногт чухал дэд бүтцэд халдаж буй байдал нь өмнөх мөргөлдөөнтэй харьцуулахад хязгаарлалт суларсныг харуулж байна. Өмнө нь 2025 оны зургадугаар сард болсон мөргөлдөөний үеэр газрын тос, байгалийн хийн салбар нь харьцангуй аюулгүй байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Гуравдугаар сарын 8-нд Израилийн хийсэн халдлага нь Тегеран дахь газрын тосны агуулахуудад их хэмжээний гал гаргаж, нийслэл хотыг утаа, хорт бодисоор бүрхсэн. Харин Иран нь Саудын Арабын Шаибах газрын тосны талбай, Абу-Дабигийн баруун өмнөд хэсэгт байх Шах хийн талбай, Фужайра дахь газрын тосны байгууламжууд руу дроноор халдлага хийж, эрчим хүчний байгууламжууд нь халдлагын зорилт болж байгааг илтгэсэн.
Ираны халдлагууд нь Персийн булангийн эрчим хүчний экспортын чухал сувгууд болох Ормузын хоолойг тойрдог байгууламжуудыг чиглэж байна. Тухайлбал, АНЭУ-ын газрын тосны экспортын тал хувиас илүүг хангадаг Абу-Даби газрын тосны хоолой нь хэд хэдэн удаа халдлагад өртсөн. Мөн Саудын Арабын Дорнодын газрын тосны талбайгаас Улаан тэнгисийн Ямбу боомт руу чиглэсэн Зүүн-Баруун хоолой нь халдлагаас бүрэн ангид байсангүй. Гуравдугаар сарын 19-нд Ямбугийн үйлдвэр рүү дроноор халдсан бөгөөд пуужингийн халдлагыг илрүүлэн устгасан тухай Саудын Арабын эрх баригчид мэдээлжээ.
Катар дахь Рас Лаффан хотын үйлдвэрлэлийн цогцолбор нь Катарын эдийн засаг, эрчим хүчний салбарт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх, экспортлох төв юм. Эхний халдлагаар Shell компанийн удирддаг дэлхийн хамгийн том хий-шингэн байгалийн хийн үйлдвэр болох Pearl GTL нь их хэмжээний хохирол амссан бөгөөд хоёр дахь халдлага нь Катарт үйлдвэрлэж буй шингэрүүлсэн байгалийн хийн 17 хувийг эвдсэн гэж таамаглаж байна. Эдгээрийг засахад 3-5 жил зарцуулагдах төлөвтэй байгаа бөгөөд 2027 он гэхэд шинэ байгууламжуудыг нэмж ашиглалтанд оруулах төлөвлөгөө хойшилж магадгүй юм.
Ираны эрх баригчид Өмнөд Парс талбай дахь Израйль эсвэл АНУ-ын халдлагыг Катарын тал дахь байгууламжууд руу хариу арга хэмжээ авах үндэслэл болгож байна. Катар улс нь Израилийн Асалүе хот руу хийсэн халдлагыг ноцтой байдал өөрөөс нь болж хурцадсан гэж буруушаасан ч энэ нь Персийн булангийн орнуудын хувьд дипломат аргаар мөргөлдөөнийг зайлсхийхийг оролдсон ч үр дүнд хүрээгүй гэдгийг харуулж байна. Иран нь өөрийгөө оршин тогтнохын төлөөх туйлын тэмцэлд байгаа хэмээн үзэж, дайны зардлыг аль болох өргөн хүрээтэй болгож байна. Персийн булангийн орнуудын засгийн газрууд АНУ-Израилийн цэргийн ажиллагаанд шууд оролцоогүй гэдгийг байнга онцолж байгаа ч Иранд энэ нь үйлчлэхгүй байна. Гуравдугаар сарын 2-нд Катарын агаарын орон зайг зөвшөөрөлгүй нэвтэрсэн Ираны хоёр байлдааны онгоцыг устгасан нь АНУ-ын Төв командлалын урьдчилсан штабыг байрлуулсан Аль-Удэйд агаарын бааз руу чиглэсэн байж болзошгүй байсан бөгөөд энэ нь Катарын хамгаалалтын арга хэмжээ байв.

