Энэхүү дасгал нь мөр болон трапец булчинг хөгжүүлэхэд гол үүрэгтэй бөгөөд булчингийн хэлбэрийг тодосгож, илүү тод харагдуулах ач холбогдолтой.
Булчингийн онцлог ба үйлчлэл
Трапец булчин нь нурууны дээд хэсэг, хүзүүний ар талд байрладаг бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ. Энэ дасгалыг хийх үед трапецийн дээд хэсгийн булчингууд идэвхжиж, татлага хийх явцад булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлдөг. Мөн мөрний урд хэсгийн дельтоид булчинг эрчимтэй ажиллуулдаг.
http://www.menslife.com/upload/a/2015/03/05/28112-tyaga-shtangi-k-podborodku1.jpg
Дасгалыг гүйцэтгэх арга техник
Штангийг хоёр гараараа мөрний өргөнөөс арай нарийхан барин, хөлөө зэрэгцүүлэн зогсоно. Нуруугаа тэгш байлгаж, бэлхүүсээрээ бага зэрэг нумалаад, цээжээ урагш нь гаргана. Тохойгоо сунгаж, штангийг гуяндаа хүргэнэ. Дараа нь мөр болон трапец булчингаа чангалж, тохойгоо хоёр тийш нь бага зэрэг ялган штангийг эрүү хүртэл татна.
http://www.menslife.com/upload/a/2015/03/05/28112-tyaga-k-podborodku-0.jpg
Штангийг татах үед тохойгоо дээш нь өргөх нь гол үйлдэл бөгөөд штангийг босоо чиглэлд гуяанаас эрүү хүртэл гулсуулна. Нуруугаа бүү нумалаарай, энэ нь бэртэлд хүргэж болзошгүй. Штангийг тохой мөрнөөс дээгүүр гарсны дараа аажмаар буулгана. Дасгалыг хурдан, огцом хөдөлгөөн хийлгүй, удаан, жигд гүйцэтгэх нь булчин гэмтэхээс сэргийлнэ.

