Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн АНУ-ын цэргийн албан хаагчийн дүр бүхий аккаунтыг улс төрийн суртал ухуулгад ашигласан хэрэг илэрч, олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна.
“MAGA” хөдөлгөөний дэмжигчид АНУ-ын цэргийн албан хаагч Жессика Фостер хэмээх бүсгүйн Дональд Трамптай хамт “Америкийг тэргүүнд” уриаг дэмжсэн зургуудад ихэд талтай хандсан байна. Гэвч энэ бүхэн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургууд байсан нь батлагджээ. Тус аккаунт нь Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хамт авсан зураг, тэрчлэн “Амгалангийн зөвлөл”-ийн хурал дээр үг хэлж буй мэт дүрслэгдсэн байжээ.
Энэхүү аккаунт нь ердөө дөрвөн сарын хугацаанд нэг сая гаруй дагагчтай болсон бөгөөд ихэнх нь эрэгтэй хүмүүсийн профайл зурагтай байсан нь ажиглагдсан байна. Тус аккаунт нь зөвхөн улс төрийн контент төдийгүй, төлбөртэй OnlyFans платформтой холбоотой байсан бөгөөд хэрэв тус платформын шаардлагыг хангаагүй тохиолдолд хаалгадаг болохыг “The Washington Post” мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, ийм төрлийн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн дүрийг улс төрийн зорилгоор, ялангуяа дайны үед ашиглах нь суртал ухуулгыг хурдацтай тархаах аюултай бөгөөд хэрэглэгчдийг төлбөртэй платформ руу татахыг оролддог аж. АНУ-ын Армийн төлөөлөгч Жессика Фостер хэмээх албан хаагч байдаггүй болохыг албан ёсоор мэдэгджээ.
https://www.washingtonpost.com/technology/2026/03/19/ai-soldier-trump-maga-fake/

