Шинэ санал асуулгын дүнгээр Жон Ленноны 1971 онд гаргасан “Imagine” дууг “бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу” хэмээн нэрлэсэн ч, энэ шийдвэрийг эсэргүүцэгчид ч цөөнгүй байна.
2025 оны 12-р сард Carolyn McHugh-ийн “The 100 Greatest Songs of All Time” номонд Жон Ленноны “Imagine” дууг нэгдүгээрт бичжээ. Үүнтэй холбогдуулан 2026 оны 2-р сарын 24-нд Parade сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд уншигчдаас санал асуулга авчээ. Уншигчид номын эхний дөрвөн дуунаас сонгох буюу бусад дууг “шилдэг” гэж үзвэл “Other” хэсгийг сонгох боломжтой байсан. Нийт таван мянга орчим санал авсан бөгөөд дүнгээс үзэхэд “Imagine” дуу 39 хувийн саналаар тэргүүлсэн байна. Харин “Other” сонголт 26 хувь, The Beatles-ийн “Yesterday” 19 хувь, Elvis Presley-ийн “Can’t Help Falling in Love” 11 хувь, David Bowie-ийн “Life on Mars?” 5 хувийн санал авчээ.
Parade сэтгүүлийн нийтлэлийн сэтгэгдэлд уншигчид “Imagine” дууг дэмжиж, “онцгой сонголт байна” хэмээн шүүмжлэлдээ дурджээ. Зарим хэрэглэгчид Жон Леннон энэ дууг 432Hz давтамжтайгаар бичүүлсэн нь сонсогчдод онцгой мэдрэмж төрүүлдэг хэмээн онцолсон байна.
Гэвч нөгөө талаар “Imagine” дууг шүүмжлэгчид ч цөөнгүй байна. Зарим хүн үүнийг “хэтэрхий их өөрийгөө тоосон дуу” эсвэл “уймгар, уйтгартай аятай дуу” хэмээн шүүмжилжээ. Parade сэтгүүлийн санал асуулгын хариуд ч “Imagine” дууг эсэргүүцсэн сэтгэгдлүүд байсан бөгөөд “энэ дууг сонсоход тав тухгүй санагддаг” эсвэл “Ленноны өөрийнх нь ч шилдэг дуу биш” гэх зэрэг шүүмжлэлүүд бичигдсэн байна.
https://www.mensjournal.com/.image/c_fit%2Ch_800%2Cw_1200/NDI6MDAwMDAwMDAxMTMzMDQw/john-lennon-in-thoughtful-conversation.jpg

