JTBC телевизийн “Хайр дурлалын практик гарын авлага” (The Practical Guide to Love) хэмээх романтик комеди драмд жүжигчин Хан Жи Мин (Han Ji Min) тоглож байна. Тэрээр хайрыг эрэлхийлэхээр болж, танил бус нөхцөл байдалд орох үедээ хоёр өөр зан чанартай эрчүүдтэй учирч, тэдний дунд хуваагдан, жинхэнэ хайрын утгыг ойлгох аяллыг туулна.
Өмнөх ангид жүжигчин Пак Сон Хун (Park Sung Hoon) болон Хан Жи Мин нар романтик цагийг хамтдаа өнгөрүүлж байтал гэнэтийн зочин, Пак Сон Хуны ээж Ли Сун Жу (Lee Soon Joo) гарч ирснээр тэдний харилцаанд эвгүй байдал үүссэн. Сонирхолтой нь, Пак Сон Хуны ээж нь Хан Жи Миний байнга үйлчлүүлдэг рестораны эзэн байсан нь бүр ч их гэнэтийн зүйл болсон юм.
Дараагийн ангийн шинэ зургуудад, албан ёсоор үерхэж эхлэхээсээ өмнө Пак Сон Хуны ээжтэй учрах болсон Хан Жи Миний эвгүй байдлыг харуулжээ. Пак Сон Хун, Хан Жи Мин нар ээжийн гэнэтийн зочиллоос сандрах нь харагдаж байхад, Ли Сун Жу харин гайхалтай тайван, эвтэйхэн байж, Хан Жи Минтэй яриа өрнүүлж эхэлсэн байна.
Тэрээр Хан Жи Миний рестораны байнга үйлчлүүлэгч байдлаас нь мэддэг зүйлсээ ярьж, хуучин болзооны талаарх санаа зовоосон асуудлаас эхлээд архинд тэсвэртэй байдал зэрэг хөндөгдөж болох бүх сэдвийг ярилцсанаар байдлыг улам хурцатгажээ.
Энэхүү хурцадмал ярианы үр дүн юу болохыг мэдэхийн тулд “Хайр дурлалын практик гарын авлага” драмйн дараагийн ангийг 3-р сарын 21-ний 22:40 цагт (KST) үзээрэй.

