Frankie Goes to Hollywood хамтлагийн 1983 оны “Relax” дуу нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, радиогийн эфирээс хасагдсан ч чарт тэргүүлж, хамгийн шилдэг хориглогдсон дууны жагсаалтад нэгдүгээрт бичигджээ.
The Guardian сонины 2019 оны хориглогдсон шилдэг дууны жагсаалтад Frankie Goes to Hollywood хамтлагийн “Relax” дуу тэргүүлсэн байна. Уг дуу нь 1983 онд худалдаанд гарч, бэлгийн илэрхийлэмжтэй гэх шалтгаанаар BBC Radio 1-ээс хасагдсан ч 1984 оны 12 дугаар сард хамтлаг нь Top of the Pops нэвтрүүлэгт дуулснаар хоригийг цуцлуулж байжээ.
“Relax” дуу нь 1984 оны нэгдүгээр сарын 28-нд Их Британийн чартыг тэргүүлж, таван долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдсэн байна. Нийт 70 долоо хоногийн турш чартад багтсан уг бүтээл нь поп соёлд хүчтэй нөлөө үзүүлж, олон кино, телевизийн нэвтрүүлгийн хөгжим болж ашиглагдсаар ирсэн юм.
The Guardian-ы жагсаалтад бусад алдартай хориглогдсон дуунууд багтсан бөгөөд үүнд Серж Гинсбург болон Жейн Биркин нарын “Je T’aime… Moi Non Plus”, Донна Саммерын “Love to Love You Baby”, Жорж Майклын “I Want Your Sex” зэрэг бүтээлүүд багтжээ.

