Энэ долоо хоногийн хамгийн их хүлээлт үүсгэсэн болон хэлэлцүүлэг өрнүүлсэн К-драм, жүжигчдийн чартыг “Boyfriend on Demand” болон “Phantom Lawyer” цувралууд итгэл төгс тэргүүллээ.
“Good Data Corporation”-ийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар Netflix-ийн “Boyfriend on Demand” цуврал хоёр дахь долоо хоногтоо дараалан жагсаалтыг тэргүүлж, олны анхаарлын төвд байгаагаа батлав. Тус чартыг олон нийтийн сүлжээ, онлайн форум, мэдээллийн сайтууд дахь хэрэглэгчдийн идэвх дээр тулгуурлан гаргадаг бөгөөд энэ удаад BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү шилдэг жүжигчдийн жагсаалтыг өнгөлжээ. Түүний хамтран тоглогчид болох Со Ин Гүк болон Со Кан Жүн нар мөн шилдэг аравт багтсан байна.
Удаах байрт SBS телевизийн шинэ бүтээл “Phantom Lawyer” бичигдсэн бол гол дүрийн жүжигчин Ю Ён Сок жүжигчдийн чартад гуравдугаар байрт жагсжээ. Түүнчлэн tvN-ийн триллер төрлийн “Mad Concrete Dreams” болон JTBC-ийн “Still Shining” цувралууд эхний дөрвөн байрт багтаж, үзэгчдийн дунд өндөр үнэлгээ аваад байна.
Энэ долоо хоногийн хамгийн өндөр хандалттай шилдэг 10 цуврал:
- Netflix – Boyfriend on Demand
- SBS – Phantom Lawyer
- tvN – Mad Concrete Dreams
- JTBC – Still Shining
- tvN – Our Universe
- MBC – In Your Radiant Season
- ENA – Climax
- JTBC – The Practical Guide to Love
- ENA – Honour
- tvN – Siren’s Kiss
Хамгийн их анхаарал татсан шилдэг 10 жүжигчин:
- Жисү (Boyfriend on Demand)
- Со Ин Гүк (Boyfriend on Demand)
- Ю Ён Сок (Phantom Lawyer)
- Ха Жун Ү (Mad Concrete Dreams)
- Пак Жинён (Still Shining)
- Ким Мин Жү (Still Shining)
- Со Кан Жүн (Boyfriend on Demand)
- Ха Жи Вон (Climax)
- Пак Мин Ён (Siren’s Kiss)
- Жү Жи Хүн (Climax)
К-драмын ертөнцөд Жисү болон Со Ин Гүк нарын хослол ийнхүү жинхэнэ шуугиан тарьж байна.

