JTBC телевизийн “PROJECT 7” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан CLOSE YOUR EYES хамтлаг ирэх дөрөвдүгээр сард шинэ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Тус хамтлаг хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард “blackout” хэмээх гурав дахь мини цомгоо үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Хамтлагийн агентлагийн мэдээлснээр, удахгүй худалдаанд гарах шинэ цомог нь тэдний уран бүтээлийн өвөрмөц хэв маягийг улам тодотгож, хөгжмийн цар хүрээг нь шинэ шатанд гаргах чухал бүтээл болохыг онцолсон байна.
CLOSE YOUR EYES хамтлагийн шинэ эргэн ирэлтийг хүлээж буй шүтэн бишрэгчид нь тэдний анхлан байгуулагдсан түүхийг өгүүлэх “PROJECT 7” шоуг Viki платформ дээр эргэн үзэх боломжтой юм.

