“Хүн аалз” болон “Үхдэлүүдийн хөндий” зэрэг алдартай бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан найруулагч Сэм Рэймийн шинэ инээдмийн кино болох “Send Help” энэ онд нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулаад байна. Кино шүүмжлэлийн алдартай Rotten Tomatoes сайтаас 93 хувийн өндөр үнэлгээ авсан уг бүтээл 2026 оны хамгийн шилдэг кинонуудын нэгээр нэрлэгдэж байгаа юм.
Рэйчел МакАдамс, Дилан О’Брайен болон Эдилл Исмаил нарын тоглосон “Send Help” киноны албан ёсны дижитал хувилбар энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 24-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Харин ирэх дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн 4K Ultra HD болон DVD форматаар худалдаанд гарахаар товлогджээ.
Уг киноны дижитал нээлттэй зэрэгцэн “Men’s Journal” сэтгүүл үзэгчдийн сонирхлыг татсан нэгэн “устгагдсан” хэсгийг (deleted scene) онцлон хүргэж байна. Киноны албан ёсны хувилбарт багтаагүй энэхүү хэсэгт жүжигчин Дилан О’Брайенын бүтээсэн Брэдли Престоны дүр далайн эрэг дээр уягдсан, айдас хүйдэст автсан байдалтай гардаг аж. Энэхүү хэсэг нь киноны төгсгөлийн нууцыг шууд задлахгүй ч Сэм Рэймийн бүтээлүүдэд байдаг ер бусын, сонирхолтой уур амьсгалыг илүү тод мэдрүүлж байгааг шинжээчид онцолж байна.
Одоо үзэгчид уг киног гэртээ хүссэн үедээ үзэж, Сэм Рэймийн өвөрмөц найруулга болон жүжигчдийн чадварлаг тоглолтыг тольдох боломжтой боллоо.

